Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ “Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ “Хууртай Монгол” төсөл хэрэгжиж эхэллээ “Алдарт Эх-2026” спортын VIII наадам энэ амралтын өдрүүдэд болно Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Эцсийн өмчлөгчийн мэдээллээ бүртгүүлэхийг анхааруулав

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн компани, ААН, байгууллага зэрэг хуулийн этгээд нь эцсийн өмчлөгчийн мэдээллээ ирэх оны нэгдүгээр сарын 1-ны дотор багтаан харьяалагдах улсын бүртгэлийн байгууллагад хандан бүртгүүлсэн байхыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас анхааруулжээ. Учир нь Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан. Хуулийн этгээд эцсийн өмчлөгчийн мэдээллээ бүртгүүлэхдээ УБЕГ-ын даргын өнгөрсөн оны  арванхоёрдугаар сарын 26-ны А/1327 дугаар тушаалаар баталсан “Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл /УБ-12 маягт/-ийг үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөхийг сануулжээ.

УБЕГ-ын Тамгын газрын мэргэжилтэн Э.Мөнхзул "Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хууль болон Татврын ерөнхий хуулийг шинэчлэгдэн баталсантай холбоотойгоор хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч, анхны өмчлөгч, үүсгэн байгуулагч, удирдах зөвлөл, ТУЗ-ийн дарга, гишүүн зэрэг эрх бүхий этгээдийг бүртгэдэг болсон" гэлээ.  Улсын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар 190 мянга гаруй хуулийн этгээд бүртгэгдээд байна. Эдгээр хуулийн этгээд эцсийн өмчлөгчийн мэдээллээ 2020 ондоо багтааж бүртгүүлэх шаардлагатайг улсын бүртгэлийн байгууллагаас анхааруулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан