Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ “Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ “Хууртай Монгол” төсөл хэрэгжиж эхэллээ “Алдарт Эх-2026” спортын VIII наадам энэ амралтын өдрүүдэд болно Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ӨНӨӨДӨР "ОЛОН УЛСЫН ГЭРЛЭН ДОХИОНЫ ӨДӨР"

1914 онд болсон хэрэг явдалд зориулж, наймдугаар сарын 5-нд Олон улсын гэрлэн дохионы өдрийг тэмдэглэдэг.  Энэ өдөр Америкийн Кливленд хотод орчин үеийн гэрлэн дохионы  анхдагч  төхөөрөмж бий болжээ. Энэ нь улаан, ногоон өнгийн дэнлүү байсан бөгөөд гэрэл солигдоход  дуут дохио өгдөг байсан ажээ. 

Харин Британийн Жей Найт гэдэг хүн 19 дүгээр зуунд хамгийн анхны гэрлэн дохиог  бүтээжээ. Энэхүү төхөөрөмжийг 1868 онд Лондон хотод парламентын байрны ойролцоо суурилуулсан байна. Гурван жилийн дараа дэнлүү дэлбэрч, нэг цагдаа шархаджээ.  Үүний дараа гэрлэн дохио 1910 оныг хүртэл бараг 50  жил мартагджээ. Ингээд 1914 онд хоёр өнгийн дэнлүү бүхий анхны автоматаар асч, унтардаг гэрлэн дохионы төхөөрөмжийг хийж, патент авсан байна.

Орчин үеийнхтэй адил гурван өнгөт гэрлэн дохиог Америкийн Дейтрот болон Нью-Йорк хотын оршин суугчид 1920 онд анх харжээ. Яваандаа ийм төхөөрөмж Америк болон Европын олон хотод дэлгэрсэн байна.

Гэрлэн дохио нь тээврийн хэрэгсэл, явган зорчигч болон замын хөдөлгөөнд оролцож буй бусад зүйлсийн хөдөлгөөнийг зохицуулдаг хэрэгсэл билээ. Гэрлэн дохиог төмөр зам, хөлөг онгоц болон далайн тээвэрт бас хэрэглэдэг байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан