Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ “Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ “Хууртай Монгол” төсөл хэрэгжиж эхэллээ “Алдарт Эх-2026” спортын VIII наадам энэ амралтын өдрүүдэд болно Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр 100 айлын барилгын захыг нүүлгэх ажлын хэсэг хуралдлаа

100 айлын барилгын захыг нүүлгэх ажил 2018 оноос эхлэн үе шаттайгаар эхэлсэн юм. 100 айл орчмоор 1970-аад оноос хойш дэд бүтэц, хөрөнгө оруулалтын ажил хийгдээгүй байсан аж.

Тэгвэл өнгөрсөн онд үерийн усны далан, газар доорх байгууламж, явган хүний замыг шинэчилж, дөрвөн эгнээтэй зам, дугуйн зам тавих зэрэг ажлыг хийгээд байна. Өнөөдрийн байдлаар барилгын материалын 20 гаруй үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоожээ. Ингэснээр 100 айл орчмын замын түгжрэл тодорхой хэмжээнд буурсан. Харин барилгын материалын худалдаа эрхлэгчдийг бусад дүүрэгт тарааж байрлуулна гэдгийг ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга онцоллоо.

Налайхын барилгын материалын паркийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа бөгөөд нийт 40 га газарт үйлдвэр барина. Үүний 13 га газарт 100 айлын барилгын материалын үйлдвэрүүдийг оруулах аж. Одоогийн байдлаар 13 үйлдвэр үйл ажиллагаагаа явуулахаар гэрээ байгуулжээ. Энэ сард 100 айлд худалдаа эрхэлдэг иргэдтэй уулзана гэдгийг Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн паркийн С.Батжаргал хэллээ.

 

2 Сэтгэгдэл
Nuulgevel taarna er n dan hujaa nar l baidag um bnleeshtei
Хурдан нүүлгээчээ.Бөөн агуулах бариад дууслаа.Амьдрахад маш хүнд байна
Хамгийн их уншсан