Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Ашигтай ажилласан нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд 368.8 сая төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлнэ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнгөрсөн баасан гарагт хуралдсан билээ. Уг хуралдаанаар нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын ашиг орлогын хуваарилалт тогтоох тухай асуудлыг хэлэлцсэн юм.

Нийслэлийн хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нийт 32 үйлдвэрийн газар үйл ажиллагаа явуулснаас нийслэлийн төсвийн санхүүжилттэй 15 төсөвт үйлдвэрийн газар, өөрийн үйл ажиллагааны орлогоор санхүүждэг 17 аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байна. Үүнээс 15 үйлдвэрийн газрын үйл ажиллагаа хэвийн, хоёр үйлдвэрийн газар нь менежментийн хувьчлалын жагсаалтад оржээ.

2019 онд үйл ажиллагаа явуулсан орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой 17 үйлдвэрийн газар нь нийт 268.9 тэрбум төгрөгийн орлого олж, 304.4 тэрбум төгрөгийн зардал гарган 35.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна.

Дээрх дүнгээс харахад орлогын төлөвлөгөө 102.1 хувийн биелэлттэй, зардал 2.6 хувиар хэмнэгдэн, алдагдлын хэмжээ зорилтот түвшнээс 10.4 тэрбум төгрөгөөр буюу 22.8 хувиар буурсан байна.

Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой найман үйлдвэрийн газар нийт 370.6 сая төгрөгийн цэвэр ашигтай , есөн үйлдвэрийн газар нийт 35.8 тэрбум төгрөгийн алдагдалтай байна. Алдагдалтай гарсан газруудын тухайд элэгдлийн зардал өндөр гардаг гэдгийг  хуралдааны үеэр онцолж байсан юм.

Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газруудын алдагдлыг бууруулж, цаашид ашигтай ажиллуулах тал дээр анхаарч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгов.

Улмаар ашигтай ажилласан орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот долоон үйлдвэрийн газрын цэвэр ашгаас нийслэлийн төсөвт нийт 368.8 сая төгрөгийг төвлөрүүлэхээр тогтлоо.

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан