Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ “Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ “Хууртай Монгол” төсөл хэрэгжиж эхэллээ “Алдарт Эх-2026” спортын VIII наадам энэ амралтын өдрүүдэд болно Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Малаа угаалгаснаар шимэгчтэх өвчнөөс эрүүлжин, тарга тэвээргээ бүрэн авах нөхцөл бүрдэнэ

Улс орон даяар шимэгчтэх өвчнөөс “урьдчилан сэргийлэх” зорилготой явагдаж буй мал угаалгын ажилд идэвх, санаачилгатай оролцож, малаа бүрэн хамруулахыг малчдад уриалж байна.

Сүүлийн хоёр жилд Засгийн газрын тогтоолын дагуу бүх малыг угаалгад хамруулсан. Үүний үр дүнд сүүлийн нэг жил өвчлөл гараагүй юм. Иймд энэ жил малыг угаалгад хамруулах ажлыг дахин хийнэ гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээлэв. 

Малаа угаалгаснаар:

  • Мал сүрэг шимэгчтэх өвчнөөс эрүүлжин, тарга тэвээргээ бүрэн авах нөхцөл бүрдэнэ.
  • Арьсны гэмтэл багасч, арьс шир, ноос ноолуурын чанар, гарц дээшилж, түүхий эдийн үнэ цэнэ өснө.
  • Махны гарц 15 хувиар нэмэгдэж, экспортод эерэгээр нөлөөлнө.
  • Малчдын орлого 30 хувиар өсөж, амьдрал сайжирна.

Малыг шүрших, шумбуулан угаах гэсэн хоёр аргаар угааж, малын нимгэн арьстай, дулаан, чийг сайн хадгалагддаг хэсэгт буюу мал, амьтны нүдний ухархай, чихний уг, суга, цавь, хэвлий, хонго, сагагт байдаг шимэгч шавьжийг устгадаг.

 

Эх сурвалж: Мал эмнэлгийн ерөнхий газар

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан