“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Ш.Мардаан: Ирэх сарын 25 гэхэд тариагаа хурааж амждаггүй юмаа гэхэд унагаах шаардлагатай
Хөдөлмөрийн баатар тариаланч, Монгол Улсын гавьяат агрономич
-Ургац хураалт энэ жил ямархуу байх төлөвтэй байна вэ?
-Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “Атрын III” аяны хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэл сэргэж сүүлийн таван жил дараалан тогтвортой ургац авч байна. Газар тариалангийн техник, технологийн хувьд шинэчлэл сайн хийж байгаа учир тогтвортой ургац авах нөхцөл бүрдсэн. Улсын хэмжээнд 400 мянга гаруй га талбайд үр тариа тариалж, 450 мянга тонн орчим ургац хүлээн авна гэж тооцолж байгаа. Борлуулахад хүндрэлтэй зүйл бий. Цаашдаа улаан буудайн импорт, гурилын импортыг зогсоох арга хэмжээ авах юм бол борлуулалт сайжирч, хүн амын хүнсний хэрэгцээг дотоодоосоо хангах боломж бүрдэнэ.ҮХАА-н сайд үүнд анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлсэн нь тариаланчид бидэнд таатай байна. 400 мянган га газрыг дагаж 100 гаруй мянган хүн ажилтай, амьдралтай байдаг. Энэ хэмжээгээр хүн, баг, тосгоны амьдрал дээшилж сайжирч байдаг учир Засгийн газрын дэвшил хөгжилд хүрэх мөрийн хөтөлбөрт нийцсэн зүйл болно гэж ойлгож байгаа.
-Энэ жил хур бороо ихтэй байсан нь ургац хураахад хүндрэл учруулж болзошгүй гэж байна?
-Хур бороо элбэг байсан болохоор тарианы болц жаахан оройтлоо. Наймдугаар сарын 25 гэхэд тариагаа ангилдаг байсан. Эхний тариагаа есдүгээр сарын 1-нд хураахаар байна. Тариа хураах ажил 5-10 хоногоор хойшиллоо. Ингэж хойшилсноор бага хугацаанд эрч хүчтэй, бүх бололцоо нөхцлөө дайчилж ажиллах хэрэгтэй болж байна. Есдүгээр сарын 25 гэхэд цас орохыг үгүйсгэхгүй. Тэгэхээр есдүгээр сарын 25 гэхэд тариагаа хурааж амждаггүй юмаа гэхэд унагааж амжих шаардлагатай байна. Нэгэнт ургуулаад авчихсан тариагаа цасанд даруулчихвал хайран юм болно. Тиймээс хүн бүр хичээж зүтгэж ажилламаар байгаа юм. Дээхэн үед тариа хураахад хүн бүр гар бие оролцдог байсан. Одоо бид ургац хураахад хүн хүчний хувьд болгоод байгаа учраас заавал бүх нийтийг дайчил гэж байгаа юм биш Засгийн газрын болон яам тамгын газрын бодлого шийдвэр сайн гарч байж тариагаа удахгүй хураах нөхцөл бүрдэнэ.
Хөдөлмөрийн баатар тариаланч, Монгол Улсын гавьяат агрономич-Ургац хураалт энэ жил ямархуу байх төлөвтэй байна вэ?

0 Сэтгэгдэл