Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ “Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ “Хууртай Монгол” төсөл хэрэгжиж эхэллээ “Алдарт Эх-2026” спортын VIII наадам энэ амралтын өдрүүдэд болно Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Н.Цогбадрах:Тарваган тахлын 11 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, гурвынх нь онош батлагдсан

ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний баг долдугаар сарын 24-30 хооронд дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэгээр ирсэн 820 гаруй иргэдэд ариутгал, халдваргүйтгэлийн тусламж үйлчилгээ үзүүлжээ.

Ариутгал халдвагүйтгэлийн ажил болон тарваган тахлын сэжигтэй тохиолдлуудын талаар ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах мэдээлэл өглөө.

Тэрбээр "Тусгай үүргийн нислэгээр ирсэн зорчигчид, нисэх багийн ажилтнууд болон гар тээш, дөрвөн шарил, 19,000 кг зорчигчдын ачаа, 16,000 кг карго ачаанд эцсийн халдваргүйтгэл хийлээ.

Энэ хугацаанд мөн 547 хүний сорьцод короновирус илрүүлэх шинжилгээ хийсэн.

Коронавирусийн халдварын өндөр эрсдэлтэй байгаа энэ үед тарваган тахалтай холбоотой дуудлага буурахгүй байна. Одоогийн байдлаар тарваган тахлын 11 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, гурвынх нь онош батлагдсан байгаа.

Долдугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Баянхонгор, Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, нэгдүгээр хавьтлуудыг тусгаарлан шинжилгээ хийхэд онош үгүйсгэгдсэн.

Энэ сарын 17-ноос хойш Баян-Өлгий аймагт ажиллаж байгаа манай багийнхан тарваган тахлын таван сүргийг илрүүлсэн байна.

Иргэд маань урин дулаан цагт хөдөө орон нутаг, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялаж байгаа нь сайшаалтай ч аялаж зугаалах үедээ тарваганы мах хэрэглэж, амь нас эрүүл мэндээ эрсдэлд оруулж байна" хэмээв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан