Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Монгол улс хятад ажилчид авахаа багасгана


Монголд 2011 оноос эхлээд хятад ажилчид болон нутгийн иргэдийн хооронд үл ойлголцох явдал гарч зөрчил үүсдэг болоод байгаа юм.  Үүнээс үүдээд Засгийн газар гадаадын ажиллах хүч оруулж ирэх хууль тогтоомжоо өөрчилж, хятадын ажиллах хүчийг хязгаарлахаар шийдвэрлээд байна.
Сүүлийн хэдэн жилд монголд барилгын ажил эрчтэй өрнөж мэргэжилтэй ажиллах хүчний хэрэгцээ өссөнийг үндсэндээ хятадаас оруулж ирэн нөхөж  байсан юм. Хөдөлмөрийн зах зээл дээр хятад ажилчид хэдийгээр өндөр өртөгтэй, нэг ажилчны төлөө  улсын төсөвт 1500 юань төлдөг журамтай ч  тэднийг авч ажиллуулах нь ихэссэн байна. Хамгийн гол бэрхшээл нь монголд нарийн мэргэжилтэй ажилчин ховор байсных.
Монголын шинэ Засгийн газар гадаадын ажиллах хүчийг ашиглахад тавих хяналтыг чангатгах тухай журам гаргаж байна. Ингэснээр гадаадаас оруулж ирэх ажиллагсдын тоо нь нийт хүн амын нэг хувиас хэтрэхгүй байж үндсэндээ 28 мянгаас давахгүй байх юм гэж оросын Zabinfo.ru   сайт мэдээлжээ.

Х.Өлзий
0 Сэтгэгдэл
ДЭМЖ БАЙНА
Хамгийн их уншсан