Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ
Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
“Зоос” банкны Ж.Алтанцаг, П.Сэлэнгэ нарыг цагаатгалаа
Чингэлтэй дүүргийн шүүх өнгөрсөн баасан гаригт “Зоос” банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, тус банкны Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга П.Сэлэнгэ нарт холбогдох хэргийг хэлэлцэж, хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ. Тэднийг бусдын эд хөрөнгө завшсан, хуурамч бичиг, тамга тэмдэг хэвлэмэл маягт үйлдсэн гэсэн үндэслэлээр буруутгаж байсан юм. Өөрөөр хэлбэл, шүүх энэ хэрэгт тэднийг буруугүй гэж үзээд цагаатгасан байна. Энэ хэрэгт Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, “Зоос” банкны гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжий, ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, Сангийн яамны Төрийн сангийн газрын захирал Х.Пүрэвсүрэн нарыг холбогдуулан шалгасан. Гэвч мөрдөн байцаалтын явцад тэднийг гэм буруутай нь нотлогдохгүй байна гэж үзсэн учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон удаатай.
Харин “Зоос” банкны гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжийгийн банкны мөнгө үрэгдүүлсэн хэргийг тусгаарлаж, шийдвэрлэсэн юм. Мөн тус дүүргийн шүүх түүнд холбогдох хэргийг хэлэлцээд, зургаан жил хорих ял оноосон ч Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан юм.
Чингэлтэй дүүргийн шүүх өнгөрсөн баасан гаригт “Зоос” банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, тус банкны Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга П.Сэлэнгэ нарт холбогдох хэргийг хэлэлцэж, хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ. Тэднийг бусдын эд хөрөнгө завшсан, хуурамч бичиг, тамга тэмдэг хэвлэмэл маягт үйлдсэн гэсэн үндэслэлээр буруутгаж байсан юм. Өөрөөр хэлбэл, шүүх энэ хэрэгт тэднийг буруугүй гэж үзээд цагаатгасан байна. Энэ хэрэгт Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, “Зоос” банкны гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжий, ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, Сангийн яамны Төрийн сангийн газрын захирал Х.Пүрэвсүрэн нарыг холбогдуулан шалгасан. Гэвч мөрдөн байцаалтын явцад тэднийг гэм буруутай нь нотлогдохгүй байна гэж үзсэн учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон удаатай. Харин “Зоос” банкны гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжийгийн банкны мөнгө үрэгдүүлсэн хэргийг тусгаарлаж, шийдвэрлэсэн юм. Мөн тус дүүргийн шүүх түүнд холбогдох хэргийг хэлэлцээд, зургаан жил хорих ял оноосон ч Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан юм.
Б.Цэцэг
0 Сэтгэгдэл
























