Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ
Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Я.Санжмятав сайд салбарынхаа ажилтай танилцлаа
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав өнөөдөр Хөдөлмөрийн төв бирж болон Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын үйл ажиллагаатай танилцлаа. Тэрээр “Давхардал чирэгдлийг арилгах, хээл хахуулийг зогсоохын тулд зарим орон тоог цөөлнө. Яаманд сууж байгаа нэг хүн 40-50 хүнийг ажилтай болгож байвал тэр хүнийг хоёр болгоно. Харин тэр хүн яаман дээр суугаад зүгээр бичиг цаас дамжуулаад суугаад байвал тэр хүний цалинг ахиад арван хүнд зарцуулна. Хатуудаа хатуу зөөлөндөө зөөлөн хандана” хэмээн ярьсан юм. Дашрамд сануулахад, Жижиг дунд үйлдвэрийн газар, Хөдөлмөрийн яамтай нэгдэж байгаа. Иймд нэлээд олон хүн ажилгүй болох нь гэсэн айдас байгаа юм.
0 Сэтгэгдэл
























