Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Жолооч та хэд дэх өдөр машинаа унахгүй вэ?
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан “Түгжрэлгүй Улаанбаатар” төслийн хүрээнд замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслүүдийг улсын дугаарын сүүлийн тоогоор нь хязгаарлахаар болсон. Өөрөөр хэлбэл авто машиныхаа дугаарын сүүлийн тооноос хамааран долоо хоногийн ажлын өдрүүдийн аль нэг гаригт нь тээврийн хэрэгсэлгүй зорчих ёстой болоод байгаа. Улаанбаатарын замын нягтрал хөдөлгөөнийг 20 хувиар сааруулах зорилготой эл хөтөлбөр маргаашаас эхлэн хэрэгжих тул жолооч танд долоо хоногийн аль өдөр машингүй явах ёстойг тань сануулъя. Хэрэв таны машины улсын дугаар 1,6-аар төгссөн бол даваа гариг, 2,7-гоор төгссөн бол мягмар, 3,8-аар дууссан бол лхагва гаригт машингүй явах нь. Харин 4,9-өөр төгссөн бол пүрэв, 5,0-оор төгссөн бол баасан гаригт машингүй өнжих нь. Гэхдээ энэ хөтөлбөр аравдугаар сарын 25 хүртэл үргэлжлэх учир жолооч нарын тав тухыг  тийм ч удаан алдагдуулахгүй.  
Зүүн дөрвөн замын уулзвараас баруун дөрвөн замын уулзвар хүртэл 3,48 киломер урттай хэсэг нь хамгийн их түгжрэл үүсдэг замын нэг. Тийм ч учраас долоо хоногийн ажлын өдрүүдэд 08.00-22.00 цагийн хооронд Их тойруу дотор, Нарны замаас хойшхи хэсэгт улсын дугаарын дагуу замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлаж байгаа юм. 

Гариг

Дугаарын төгсгөл

Даваа

1,6

Мягмар

2,7

Лхагва

3,8

Пүрэв

4,9

Баасан

5,0


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан