Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Шатахууны үнэ 30 төгрөгөөр нэмэгдэх үү
ОХУ шатахууны үнээ хоёр рублиэр нэмсэн байна. Ингэхээ мөн нефтийн бүтээгдэхүүний экспортын татвараа ч нэмнэ гэсэн мэдээлэл хойд хөршийн хэвлэлийн хуудаснаа гарах болсон. Манай улсын хувьд энэ мэдээлэл тийм таатай зүйл биш. Үүнийг дагаад ирэх сард манайд шатахууны үнэ нэмэгдэж мэдэх талтай. Энэ талаар Нефть хийн ассоциацийн тэргүүн Р.Батбаяраас тодруулахад “Оросын нефтийн бүтээгдэхүүний экспортын татвар нэмэгдсэн мэдээлэл бий. Энэ нь манайд нийлүүлэх үнэнд хэр зэрэг нөлөөлөх нь одоогоор тодорхойгүй.  Яагаад гэвэл Орос дотоодын үнэ, нефтийн татварын үнэтэйгээ уялдуулж байж экспортын үнээ тогтоодог. Одоогоор ирэх сарын үнэ ирээгүй байна. Гэхдээ энэ нь нефтийн үнэд төдийлөн нөлөөлөхгүй байх аа” гэсэн тайлбар хийв. Хойд хөрш нефтийн бүтээгдэхүүний экспортын татвараа одоо ярьж байгаагаараа 15 хувиар нэмбэл манайд нэг литр шатахууны жижиглэнгийн үнэ 30 төгрөгөөр нэмэгдэх аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан