Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Япон, Монголын зам тээврийнхэн чуулна
Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар, нийслэлийн ЗДТГ, төрийн байгууллагууд болоод  Япон улсын Газар, дэд бүтэц, зам, тээвэр, аялал жуулчлалын яамтай хамтран “Монгол-Японы хот байгуулалтын салбарын семинар”-ыг ирэх сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Монгол дахь Япон улсын Элчин сайдын яам, Японы ОУХАБ(JICA), Хоккайдо муж болон Саппоро хотын захиргаа зэрэг байгууллагууд уг семинарыг дэмжин оролцох бөгөөд хоёр улсын орон нутгийн байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөллүүд мөн  оролцох ажээ. Уг семинар нь Монгол Улсын хот байгуулалтын салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэх, хот байгуулалтын үйл ажиллагаанд оролцогч талуудын хамтын ажиллагаа, хоорондын уялдаа холбоог сайжруулах, хоёр улсын төр хувийн хэвшлийнхний хоорондын найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, гэр хорооллыг хөгжүүлэх, агаарын бохирдол, нийтийн тээвэр, авто замын түгжрэл зэрэг Улаанбаатар хотод тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэх талаар санал бодлоо солилцох зорилготой юм байна. Тус семинарын  салбарын хуралдаанаар “Нийтийн тээврийн гол  шугамын дагуух орчныг хөгжүүлэх ба түүний үр өгөөж”, “Хүйтэн бүсийн нутагт зам тавих технологи”, “Байгаль орчинд ээлтэй нийтийн орон сууц барих бодлого” зэрэг Улаанбаатар хотод тулгамдсан, нэн даруй шийдвэрлэх шаардлагатай сэдвийн хүрээнд явагдах аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан