Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ
Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Газар олголт, хот байгуулалт, барилгажилтын сэдвээр хэлэлцүүлэг явуулна
Нийслэлийн иргэний танхимын ээлжит хэлэлцүүлэг ирэх даваа гаригт явагдах гэж байна. Анхны хэлэлцүүлгээр замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг хэрхэн бууруулах асуудал хөндсөн бол удаах хэлэлцүүлгээр “Нийслэлийн газар олголт, хот байгуулалт, барилгажилтад гарч буй зөрчлийг арилгах зарим арга хэмжээний тухай” ярилцахаар хотын удирдлагууд шийдвэр гаргаад байна. Хэлэлцүүлэгт Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга Э. Хүрэлбаатар “Хот байгуулалтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал цаашдын зорилт”-ын талаар Нийслэлийн Газрын албаны дарга М.Буяндэлгэр “Нийслэлийн газрын харилцаа, газар зохион байгуулалтын өнөөгийн байдал”-ын тухай НИТХ-ын төлөөлөгч, ажлын хэсгийн ахлагч С.Очирбат “Нийслэлийн газар олголт, хот байгуулалт, барилгажилтад гарч байгаа зөрчлийг арилгах зарим арга хэмжээний санал”-aa хэлэх юм. Нийслэлийн иргэний танхимын хэлэлцүүлэгт НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, холбогдох албан тушаалтнууд болон иргэдийн төлөөлөл оролцоно. Хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй иргэд 11-328579, 11-321163 дугаарын утас болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Угтах үйлчилгээнд бүртгүүлж болох ба биечлэн, утсаар холбогдож бүртгүүлсэн эхний 60 иргэнийг оролцуулах юм байна.
0 Сэтгэгдэл
























