“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
“ШИНЭ ОРОН СУУЦ-2012” үзэсгэлэн болно
Монгол оронд барилгын салбар эрчимтэй хөгжиж, Засгийн газар болон хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулагчид орон сууцны барилгад ихээхэн хөрөнгө оруулах боллоо. Дэд бүтэц, барилга, орон сууцны хөрөнгө оруулалтын цогцолбор арга хэмжээнд оролцогч байгууллага, аж ахуйн хэгжүүдийн тоо жил ирэх тусам өсч, хүн амыг орон сууцжуулах төрийн бодлогын хүрээнд олон арван орон сууцны барилга баригдаж байна. Иймээс хөрөнгө оруулагчид, үл хөдлөх хөрөнгийн худалдаа, зуучлал, үнэлгээ, даатгалын байгууллагууд, банк санхүүгийн байгууллагууд, орон сууцны барилга барьж буй бүх аж ахуйн нэгжүүдийг хамруулсан “ШИНЭ ОРОН СУУЦ-2012” үзэсгэлэн энэ сарын 17-19-нд болно. Энэхүү үзэсгэлэнгийн гол зорилго нь орон сууцны зах зээлд оролцогчид болон хөрөнгө оруулагчид, барилгын компаниуд, бодлого боловсруулагч, хяналт тавигчдыг нэг дор төвлөрүүлэн иргэдийг мэдээллээр хангахад оршино. Мөн үзэсгэлэн яармагийг өргөн хүрээтэй зохион байгуулснаар орон сууцны санхүүжилт, даатгалын систем, хууль эрх зүйн талаарх баримт бичиг зэрэг бүхий л мэдээ мэдээллийг нэг дороос авах боломжийг нээж өгөх юм байна. Үзэсгэлэнгийн үеэр бодлого зохицуулалтын болон хяналтын үүрэгтэй төрийн байгууллагуудтай хамтран барилгын чанар, стандартыг сайжруулах, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх тал дээр хийж буй ажлуудын талаар олон нийтэд танилцуулах семинар зохион байгуулах, дулааны хэмнэлттэй орон сууц барих талаар зөвлөгөө өгөх аж.
Н.Нандинцэцэг
0 Сэтгэгдэл























