Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Автобусны чиглэлд өөрчлөлт орлоо
Энэ сарын 13-ны 00.00 цаг хүртэл Байгалийн түүхийн музейн өмнөх уулзварыг хааж авто замын шинэчлэлтийн ажил хийхтэй уялдан, нийтийн тээврийн үйлчилгээний автобусны 11 чиглэлд дараах өөрчлөлт оржээ. Үүнд:  М:5 “Баянхошуу-МУБИС”, М: 8 “Яармаг-МУБИС”, М:11 “Нисэх-МУБИС”, М:55 “Баянмонгол хороолол-Бага тойруу”, М:35 “Улаанхуаран – Тэнгис к/т – Мах импекс”, ХО:“Налайх-10 шар байр-Вокзал” чиглэлүүдийн автобуснууд зүүнээс баруун чиглэлд “МУИС” зогсоолоос “Их сургуулийн” болон “Бага тойруу”-гийн гудамжаар дамжин “Зоос гоёл”-ын уулзварт хүрч үндсэн чиглэлд орж явах ажээ. Түүнчлэн М:6а “Өнөр хороолол – Халдвартын эмнэлэг”, М:10 “Сансар хороолол – 3,4-р хороолол”, М:15 “Баруун салаа – МУИС – БЗД-ийн 6-р хороо”, М:21 “Халдвартын эмнэлэг – 3,4-р хороолол”, М:26 “СХД-ийн 26-р хороо – Их наран - МУБИС”, М:35 “Улаанхуаран – Тэнгис к/т – Мах импекс” чиглэлүүдийн автобуснууд баруунаас зүүн чиглэлд явахдаа “Зоос гоёл”-ын уулзвараас Бага тойруугийн гудамжаар дамжин явж МУИС-ын уулзвар хүрч үндсэн чиглэлээр явахыг Нийтийн тээврийн газраас анхаарууллаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан