Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ
Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Төмөр замын даргаар орос хүн тавих уу
Төмөр замын даргыг солих нь гэсэн яриа хэдэн сарын өмнөөс л яригдаж эхэлсэн. Харин саяхнаас ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж Төмөр замын дарга Т.Очирхүүг солих тушаал гаргасан гэсэн мэдээлэл гарах боллоо. Т.Очирхүүгийн ажлаас нь халах болсон үндэслэл нь “Тэтгэврийн насанд хүрсэн” гэсэн гурван үг л гэнэ. Гэвч түүнийг 2013 он хүртэл Төмөр замын дарга байхаар анх ажилд ороход нь гэрээ байгуулсан аж. Тиймээс Ц.Дашдорж сайдын гаргасан тушаал үндэслэлгүй байж болох талтай гэнэ. Түүнчлэн Оросын тал “Хэрэв Төмөр замын газрын даргыг солих эсэхийг ирэх сард болох хувь нийлүүлэгдчийн хурлаар хэлэлцэнэ. Хэрэв Т.Очирхүүг сольвол дүрэмд заасны дагуу Орос дарга тавина” гэсэн тайлбар холбогдох албаныханд хийжээ.
0 Сэтгэгдэл
























