Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ “Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ “Хууртай Монгол” төсөл хэрэгжиж эхэллээ “Алдарт Эх-2026” спортын VIII наадам энэ амралтын өдрүүдэд болно Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Ерөнхий сайд Дэлхийн банкны Ерөнхийлөгчтэй уулзжээ

АНУ-д албан ёсны айлчлал хийсэн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дэлхийн банкны Ерөнхийлөгч Жим Ён Кимтэй уулзаж, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны хамтын ажиллагаа, үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцсон байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улс, Дэлхийн банк хоорондын 30 орчим жилийн хамтын ажиллагаа болон Монгол Улсын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж байдагт Дэлхийн банкны удирдлага болон хамт олонд талархал  илэрхийлжээ.

Дэлхийн банкны Ерөнхийлөгч Жим Ён Ким хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, бодлогын арга хэмжээнүүдийн үр дүнд Монгол Улсын эдийн засаг сэргэж, хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн байна.

“Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн нэгдүгээр үе шатыг өргөжүүлж, хоёрдугаар үе шатыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгааг Ерөнхий сайд онцлон тэмдэглэсэн аж.

Цаашид Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийг эрчимжүүлж, эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах, хүртээмжийг улам бүр нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа Ерөнхий сайд мэдэгджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан