Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ “Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ “Хууртай Монгол” төсөл хэрэгжиж эхэллээ “Алдарт Эх-2026” спортын VIII наадам энэ амралтын өдрүүдэд болно Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Ж.Энхбаяр ЗТХ-ийн сайдад дэвшихээс татгалзжээ

Энэ оны наймдугаар сарын 9-нд Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитийн газрын дарга Т.Гомбосүрэнг онц хэрцгийгээр зодон, амь насыг нь хөнөөсөн ноцтой хэрэг гарсан .

 

Үүнтэй холбоотойгоор Зам Тээврийн Хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргаж, түүний үүргийг Шадар сайд Ө.Энхтүвшин түр орлон гүйцэтгэж байгаа билээ. 

УИХ-ын  намрын чуулганы хуралдаанаар Ж.Бат-Эрдэнийг Зам Тээврийн Хөгжлийн сайдаас чөлөөлөх эсэхийг эцэслэн шийдэх бөгөөд үүнтэй холбоотойгоор Зам Тээврийн Хөгжлийн дараагийн сайдад хэнийг нэр дэвшүүлэх вэ? гэдэг асуудал МАН-ынхан дунд яригдаад удлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд  хамгийн анх УИХ-ын гишүүн Ж.Энхбаярт Зам тээврийн Хөгжлийн сайдад нэр дэвших санал тавьсан ч тэрээр өөрөө татгалзаж буйгаа илэрхийлсэн байна. Хэрэв Ж.Энхбаяр Зам Тээврийн Хөгжлийн сайдад нэр дэвшсэн бол УИХ дахь МАН-ын бүлэг бүхлээрээ түүнийг дэмжих байжээ.

Харин одоо УИХ дахь МАН-ын "33-ын бүлэг" УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг, МАН-ын "32-ын бүлэг" УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхирвааг тус тус Зам Тээврийн Хөгжлийн сайдад нэр дэвшүүлсэн байдалтай буюу ойлголцоогүй байгаа юм.

Учир нь УИХ дахь МАН-ын 32-ын бүлгийн хувьд өмнөх сайд Ж.Бат-Эрдэнэ нь манай бүлгийн гишүүн байсан тул дараагийн сайд ч манай бүлгээс л тодрох ёстой гэж үзэж буй бол МАН-ын 33-ын бүлэг Ерөнхий сайд У.Хүрэлсүх л өөрөө багаа бүрдүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа гэнэ.

1 Сэтгэгдэл
Удахгүй унах засагт орох хэрэг байхгүй ээ
Хамгийн их уншсан