Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ “Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ “Хууртай Монгол” төсөл хэрэгжиж эхэллээ “Алдарт Эх-2026” спортын VIII наадам энэ амралтын өдрүүдэд болно Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Компакт гэрээ нь Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэхэд чиглэж буй

Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д албан ёсны айлчлал хийхээр өчигдөр эх орноосоо мордлоо. 2015 онд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг АНУ-д айлчилж байсан юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д хийх айлчлалын хүрээнд тус улсын дээд удирдлагатай уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцож, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд оролцож үг хэлэх юм. Эдгээр албан уулзалтаас гадна АНУ-ын Мянганы сорилтын корпораци /МСК/-аас Монгол Улстай байгуулах хоёр дахь компакт гэрээг баталгаажуулах тунхаглалд гарын үзэг зурах ёслолд оролцоно.

МСК-аас Монгол Улстай компакт гэрээ байгуулах мэдэгдлийг өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-ын Конгресст хүргүүлж, дэмжигдсэн.

Өнгөрсөн долдугаар сард хүчин төгөлдөр болох хүлээлттэй байсан компакт гэрээ Ерөнхий сайдын айлчлал болон бусад хүчин зүйлээс шалтгаалан хойшилсон. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айчлалын үеэр сүүлийн дөрвөн жилийн турш хоёр парламент, гурван Засгийн газар дамжиж яригдсан Мянганы сорилтын корпорацийн төслийн хоёр дахь ээлж Монголд хэрэгжих хугацаа тодорхой болох нь.

Компакт гэрээний хүрээнд Монгол Улсад 350 сая хүртэл ам.долларын буцалтгүй тусламжийг АНУ-ын МСК-аас санхүүжүүлнэ. Гэрээний дагуу Монгол Улс МСК-аас олгох буцалтгүй тусламжийн мөнгөөр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тохиролцоод байгаа юм. Үүнд,

-Улаанбаатар хотын газрын доорх усны доод эх үүсвэрийг шинээр байгуулах

-Хаягдал усыг дахин боловсруулж, үйлдвэрийн зориулалтаар ашиглах боломжтой болгох

-Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлэх зэрэг ажлууд багтжээ.

Эдгээр үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нийт санхүүжилт 461 сая ам.доллар  болж, үүнээс 111.7 сая ам.долларыг Монголын Засгийн газар гаргах үүрэг хүлээж байгаа юм.

Компакт гэрээний зорилго нь Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэхэд чиглэж буй. Өнөөдөр Улаанбаатар хот хаягдал ус буюу саарал усыг дахин ашиглах боломжгүй нь цэвэр усны нөөц багасахад нөлөөлж байгаа. Хэрвээ хаягдал усыг дахин ашиглах боломжтой болбол үйлдвэр, автомашины угаалгын газруудад хэрэглэж байгаа цэвэр усаа хамгаалахад чухал нөлөөтэй юм.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан