Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ “Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ “Хууртай Монгол” төсөл хэрэгжиж эхэллээ “Алдарт Эх-2026” спортын VIII наадам энэ амралтын өдрүүдэд болно Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЗГХЭГ-ын дарга ӨМӨЗО-д айлчилж байна

 

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар БНХАУ-ын ӨМӨЗО-нд айлчилж байна.

Энэхүү айлчлал нь Монгол Хятадын худалдааны хэмжээг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэх ӨМӨЗО-той хийх худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, хоёр улсын хилийн боомтуудын дэд бүтцийг сайжруулж хөгжүүлэх, хил, боомтын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, оршиж буй бэрхшээл хүндрэлийг арилгах, мал, мах экспортлох нөхцөлийг бүрдүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилготой юм.

ЗГХЭГ-ын дарга ӨМӨЗО-ы Баян хотод ажиллах үерээ ӨМӨЗО-ы Засгийн газрын Гадаад хэрэг эрхлэх газрын дэд дарга Жи Чиантай уулзлааУулзалтынхаа эхэнд Сэхэ боомтын дэд бүтэц, үйл ажиллагаа өргөжиж, байгаад талархал илэрхийлээд тус боомтод ажиллах үеэрээ боомтоор нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэхээр тохиролцсон гэдгээ тэмдэглэлээ.

ӨМӨЗО-ы хөрөнгө оруулалтыг улам бүр нэмэгдүүлэх, чингэхдээ ганц уул уурхайн биш, тухайлбал, хүнс, хөдөө аж ахуй, хүнд, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлал зэрэг салбарт хөрөнгө оруулалт илүү татах, байгаль орчинд ээлтэй, эрчим хүч хэмнэх дэвшилтэд технологи, инновацийг нэвтрүүлэх талаар санал солилцлоо.

Монголын баруун бүсээс мах экспортлох, мөн экспортын бараа бүтээгдэхүүний гол гарц болох Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ зэрэг боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, өргөтгөх асуудлаар ярилцлаа.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар энэ сарын 17-19-нд ӨМӨЗО-ы Хөх хотод ажиллаж албаны хүмүүстэй уулзаж, дээрх асуудлаар ярилцана. Мөн сүүний үйлдвэр, малын эмийн үйлдвэр, олон улсын монгол эмнэлгийн үйл ажиллагаатай танилцана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан