Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ “Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ “Хууртай Монгол” төсөл хэрэгжиж эхэллээ “Алдарт Эх-2026” спортын VIII наадам энэ амралтын өдрүүдэд болно Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн өргөдөл гомдлын шийдвэрлэлттэй танилцав

 

Өнөөдрийн Засгийн газрын хурлаар иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн эхний хагас жилийн тайланг хэлэлцлээ. Дээрхи байгууллагуудад нийт 416 мянга гаруй иргэн хандаж өргөдөл, гомдол, санал, хүсэлт, шүүмжлэл гаргаснаас 402795 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгч 998 өргөдөлд хариу өгөлгүй хугацаа хэтрүүлсэн байна. Нийт өргөдлийн 180287 нь Засгийн газрын гишүүд болон яам, агентлагийн удирдлагад хаяглагдснаас ХНХЯ хамгийн их буюу 78800 гаруй өргөдөл гомдол хүлээж авсан бол ХХААХҮЯ хамгийн бага буюу 148 өргөдөл гомдол хүлээн авч шийдвэрлэсэн байна. Аймаг орон нутагт Архангай аймгийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтнууд 36308 өргөдөл гомдол, хүсэлт хүлээн авсан нь хамгийн өндөр үзүүлэлт бол Увс аймгийн иргэд хамгийн бага буюу 1700 гаруй өргөдөл гомдол, хүсэлт гарган шийдвэрлүүлсэн байна.

Иргэдээс гаргасан өргөдлийн дийлэнхи нь нийгмийн халамж хүссэн, цалин нэмэгдүүлэх шаардлага, өрхийн орлогоо шинээр тодорхойлуулах, газрын харилцаа, орон сууц, санхүүгийн дэмжлэг хүссэн байв. гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан