Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсын буцалтгүй тусламжаар Дорнодын Хэрлэн сумын цэцэрлэгийг засварлана Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 40 гаруй хувьтай үргэлжилж байна Г.Занданшатар: Ипотекийн тогтолцоог шинэчилж, багш, эмч зэрэг нийгмийн суурь салбарын ажилтнуудыг эхний ээлжид хамруулна “ДЭЛХИЙН МОНГОЛ ИРГЭН-ГАДААДАД ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦАЦГААЯ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА Дүүжин замын тээвэр төслийн Яармаг дахь буудлын эргэлтийн зам төмрийг суурилууллаа О.Золбоохүү Манаслу уулын оргилд амжилттай гарлаа Аймгууд өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг эрсдэл багатай даван туулахад зориулсан төсөв батлах шаардлагатай байна Өнгөрөгч есдүгээр сар 1940 оноос хойш тохиолдсон 10 дахь дулаан сар боллоо АТГ: Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 79 өргөдөл, гомдлыг хүлээн авав Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ
Монгол Улсын төлөө солонгосууд “зүтгэж байна”

Монгол Улс Хөгжлийн банкийг 2011 оны тавдугаар сарын 12-нд байгуулсан. Үүнээс хойш тус банк 600 сая ам.долларын бонд гаргасан. Гэвч үүнийх нь хүүний төлбөрт өдөрт 120 сая төлж байгаа гэсэн мэдээлэл бий. Энэ нь сардаа 3,6 тэрбум төгрөг болж байгаа юм. Уг нь тус банк “Шинэ бүтээн байгуулалт”, “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого” “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” зэрэг бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө босгож өгөх учиртай. Энэхүү 600 сая ам.долларын бондыг гаргаж, хөрөнгийг “Хүний хөгжил сан”-г санхүүжүүлсэн байж магадгүй гэсэн хардлага ч байгаа юм. УИХ-ын сонгуулийн өмнөхөн мандсан энэ дуулианы үеэр Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажилалж байсан Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга Б.Батжаргал ажлаа хүлээлгэж өгсөн билээ. Түүний эл үйлдэл дээрх “Хүний хөгжил сан”-г Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх асуудалтай холбоотой байсан тухай эх сурвалж хэлдэг. Үүнээс үүдэж тэрээр ийм хууль бус зүйлд оролцохгүй гэдгээ мэдэгдэж ажлаа хүлээлгэж өгсөн ч гэх болсон.

Энэ дуулиан намжаагүй байхад Хөгжлийн банкинд БНСУ-ын таван ч мэргэжилтэн ажилладаг гэлээ. Тэгээд ч зогсохгүй Сангийн яамны дотоод ажилд Хөгжлийн банкныхан хэтэрхий “анхаарал хандуулдаг” гэсэн мэссеж ч байгаа юм. Монгол Улсын хөгжлийг тодорхойлох томоохон бүтээн байгуулалтад хөрөнгө төвлөрүүлж өгөх ёстой энэ байгууллагад гадаадын мэргэжилтэн тэр дундаа нэг улсын таван хүн ажиллаж байгаа нь хачирхалтай байна. Дэлхий нийтийн тушрлагаас харахад Хөгжлийн банк байгуулсан улс орнуудын хувьд 80 хувь нь банк дампуурсан гэсэн мэдээлэл байдаг аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан