Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ “Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ “Хууртай Монгол” төсөл хэрэгжиж эхэллээ “Алдарт Эх-2026” спортын VIII наадам энэ амралтын өдрүүдэд болно Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЗТХ-ийн дэд сайдын шуурхай хуралдаан боллоо

Хурлаар өнгөрсөн долоо хоногт нийт 16 үүрэг даалгавар өгснөөс 100 хувийн биелэлттэй нь 3, 70 хувийн биелэлттэй 3 нь, 30 хувийн биелэлттэй 8 асуудал байгааг дуулгасан.

Сул биелэлттэй байгаа ажлууд нь Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны тогтоолоор 1000 автобусанд шүүлтүүр суурилуулах ажил, Төмөр замын тээврийн тухай хуулийн ажлын явцыг эрчимжүүлэх,  ТЗТТХ-ийг дагалдаж гарсан багц дүрмийг шинэчлэн боловсруулах ажлыг эрчимжүүлэх.

Тавантолгой Гашуун сухайтын замын засвар арчлалтыг эрчимжүүлэх, Хөвсгөл аймгийн засаг даргаас ирүүлсэн хүсэлтийн дагуу чанарын баталгаат хугацаа дуусаагүй авто замуудыг газар нь шалгах, шийдвэрлэх. Нүүрс тээвэрлэлттэй холбогдуулан МУ-ын Засгийн газрын 320 дугаар тогтоолын талаар болон тээвэрлэлтийг цаашид хэрхэн оновчтой зохицуулах саналуудын биелэлтийг тус тус сонсч холбогдох үүрэг чиглэлийг энэ үеэр өгсөн юм.

Энэ удаагийн шуурхай хурлаар

-Төлөвлөгөөний гүйцэтгэлийн сахилга батад анхаарах

-Гарч буй мэдээлэл нэгдсэн ойлголт, нэг бодлогоор явах

-Харьяа газар агентлагуудтайгаа нэгдсэн мэдээлэлттэй буюу ойлголтын зөрүүгүй ажиллах үүргийг нийтэд өгсөн бол Агаарын тээвэр, Авто замын бодлого хэрэгжилтийг зохицуулах газруудад Шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулах хугацаа ойртож байгаатай холбогдуулан авто замын ашиглалт, засварыг эзэнжүүлэх, Авто замын барилгын төслүүдийн гүйцэтгэлийн явцыг 7 хоног бүр танилцуулах, Улаанбаатар-Дарханы замын барилгыг ирэх оны 4 сард эхлүүлэх бэлтгэл ажлыг бүрэн хангах, Шинэ нисэх буудлын дагалдах ажлуудыг эрчимжүүлэх үүргүүдийг тус тус өгөв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан