Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ “Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ “Хууртай Монгол” төсөл хэрэгжиж эхэллээ “Алдарт Эх-2026” спортын VIII наадам энэ амралтын өдрүүдэд болно Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ази, Номхон далайн бүс нутгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын холбооны ерөнхийлөгч Ж.Инайшвилиг хүлээн авч уулзлаа

“Ази, Номхон далайн бүс нутгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын холбоогоор дамжуулан бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх” нь сэдэвт олон улсын чуулга уулзалт Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна.

Дээрх чуулга уулзалтад оролцохоор ирсэн Ази, Номхон далайн бүс нутгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын холбооны ерөнхийлөгч Жемаль Инайшвили, тус холбооны удирдлагууд болон Торгоны замын олон улсын худалдааны танхимын төлөөлөгчид өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, бүс нутгийн эдийн засгийн асуудлаар ярилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга юун түрүүнд Монгол Улсад айлчлан ирсэн зочдыг тавтай морилохыг хүсээд, Ази, Номхон далайн бүс нутгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын холбооны ерөнхийлөгчийн Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд зохион байгуулагдах бизнес уулзалтуудын үеэр хоёр талын бизнес эрхлэгчид харилцан ашигтай хамтын ажиллагааны гараагаа эхэлнэ гэдэгт найдаж буйгаа хэллээ.

Мөн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн асуудлыг хөндөн ярьж, төрөлжиж чадахгүй байгаа Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх боломжтой салбарын асуудлаар ярилцсан юм. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хөдөө аж ахуй, аялал жуулчлал, өндөр технологийн салбарт бизнес эхлүүлэх, өргөжүүлэх боломж өндөр буйг дурдаж, ОХУ-аас үзүүлэх дамжин өнгөрөх тээврийн тарифын хөнгөлөлт, бусад улсын Монгол Улсад үзүүлж буй гаалийн татварын дэмжлэг зэргийн бизнест нөлөөлөх үр, өгөөжийн асуудлыг хөндөн ярив.

Ази, Номхон далайн бүс нутгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын болон Торгоны замын олон улсын худалдааны танхимын төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Монгол орон, түүний онцлогт тохирсон бизнесийн асуудлаар өргөн сэдэв хөндөн ярилцсанд талархал илэрхийлж, зөвлөгөө, туршлага нь хамтын ажиллагаа, цаашдын ажилд нь эерэгээр нөлөөлөхийг хэлэв.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын дурдсан салбарт богино хугацаанд амжилт гаргахын төлөө хичээн ажиллахаа хэлээд форумын үеэр Монголын онцлогийг тусгасан асуудлыг ярилцах саналыг нухацтай авч үзэхээ илэрхийллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан