БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
“Хууртай Монгол” төсөл хэрэгжиж эхэллээ
“Алдарт Эх-2026” спортын VIII наадам энэ амралтын өдрүүдэд болно
Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг хариуцагчийг томилов

Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарын хүсэлтийг хүлээн авч ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн.
Сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөх эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Харин дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх эрх хуулиараа Засгийн газарт хадгалагддаг.
Зам, тээврийн хөгжлийн яам нэгдсэн удирдлага, зохион байгуулалтгүй болж, ажил цалгардах, эзэнгүйдэхээс сэргийлэн тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Р.Мэргэнийг Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг хариуцагчаар томиллоо. Энэ тухай шийдвэрийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин яамны хамт олонд танилцуулав.
Тэрээр зөвхөн Зам, тээврийн хөгжлийн яам гэлтгүй төрийн бүх байгууллагад архидалт, хувь хүмүүсийн хоорондын таарамжгүй харилцаа, бие биенээ үл хүндэтгэх, зөрчилдөх зэрэг дутагдал байх ёсгүйг анхаарууллаа. Мөн цаашид боловсон хүчний сонголт, томилгоо зэрэгт зайлшгүй анхаарах шаардлага гарч байгааг хэлэв.
Зам, тээврийн хөгжлийн яамны хувьд энэ оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний гүйцэтгэл, ирэх оны төсвийн төсөл, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын барилгын ажил, Өмнөговь аймагт барьж байгаа Тээвэр, ложистикийн төв, Улаанбаатар-Дархан-Алтанбулаг чиглэлийн замын шинэчлэл, бусад зам, гүүрийн засвар, өвөлжилтийн бэлтгэл зэрэгт онцгой анхаарч ажиллахыг сануулав.

0 Сэтгэгдэл