БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
“Хууртай Монгол” төсөл хэрэгжиж эхэллээ
“Алдарт Эх-2026” спортын VIII наадам энэ амралтын өдрүүдэд болно
Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГЫГ ЭНЭ САРЫН 17-НЫ 10:00 ЦАГТ ХААЛТТАЙ ШҮҮНЭ


2018 оны долдугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хүлээн авчээ.
Наймдугаар сарын 3-ны өдрийн 11:00 цагт Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хийсэн билээ. Дээрхи урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч Д.Гантулгыг шүүхэд шилжүүлж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2018 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 10:00 цагт хаалттай явуулахаар товложээ.
Мөн энэ сарын 15-ны өдрийн 13:30 цагт УИХ-ын гишүүн Д.Муратын нэхэмжлэлтэй, сэтгүүлч Д.Майцэцэгт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийхээр зарласан байна. “News Channel” телевизийн сэтгүүлч Д.Майцэцэгт хувь хүний нууцын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.10.1, 13.11.1-д зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэжээ.
0 Сэтгэгдэл
























