Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ
Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Салхин фермэд зарцуулах 85 сая ам.долларыг зээлэв
Монголын анхны салхин ферм байгуулах төсөлд зориулж Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон Нидерландын санхүүгийн хөгжлийн компани 85 сая ам.долларын зээл олгохоор болжээ. Монгол Улсын цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээний таван хувийг хангах 50 мВт-ын салхин фермийг нийслэл хотоос зүүн өмнө зүгт барьж байгаа бөгөөд энэ оны эцсээр ашиглалтад оруулна хэмээн төслийн санхүүгийн зөвлөх “Norton Rose LLP” мэдээлсэн байна. Салхин ферм байгуулах төслийг “Newcom LLC” групп хэрэгжүүлж байгаа бөгөөд салхин сэнснүүдийг “General Electric Co” компани оруулж ирж байгаа юм байна. “General Electric Co” компани өнгөрсөн арваннэгдүгээр сард Салхит төсөлд нийт 100 сая ам.долларын хөрөнгө оруулсан юм.
0 Сэтгэгдэл
























