Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Нидерландын УЗН-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    НИТХ-ын дарга Д.Баттулга Улаанбаатар хотноо айлчилж буй Нидерландын Улаан загалмайн нийгэмлэг/УЗН/-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
    Монголын УЗН Нидерландын УЗН-ийн хамтын ажиллагааны хүрээнд 2011-2013 онд гэр хорооллын усны хангамж, орчны ариун цэврийг сайжруулах, иргэдийн эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэхэд иргэд, сайн дурынхны оролцоог хангах хэлбэрээр гэр хорооллын өрхийн хөгжлийг дэмжин “Шинэ нөөц-шинэ боломж” төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд гэр хорооллын усны хангамжийг нэмэгдүүлэх, өрхийн бие засах газрыг сайжруулах, сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг шинэчлэх, орчны ариун цэврийг сайжруулах, иргэд, хүүхэд залуучуудын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх сургалт, сурталчилгаа зохион байгуулах, сайн дурын идэвхитэн, үе тэнгийн сургагч хүүхдүүдийг бэлтгэх, эрүүл мэндийн клубүүд, сургалт, сурталчилгааны гэр төвүүдийг байгуулах зэрэг гэр бүл, хамт олонд чиглэгдсэн цогц үйл ажиллагаа зохион байгуулах юм. Төсөлд Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг, Говьсүмбэр аймаг хамрагдах ба дөрвөн ус түгээх газар, гүний худаг барьж, долоон сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг шинээр байгуулах, засварлах, 200-с доошгүй айл өрхийн бие засах газар барих юм байна.
    Төслийг санхүүжүүлж буй Нидерландын УЗН-ийн төлөөлөгчид эдгээр ажлууд хэрхэн үр дүн өгч байгаатай танилцахын зэрэгцээ баримтат кино хийхээр иржээ. НИТХ-ын дарга иргэдийн амьжиргааны чанарыг сайжруулахад багагүй нөлөөтэй төслийг хэрэгжүүлж буйд талархал илэрхийлээд гэр хорооллыг дэд бүтэцтэй холбох ажилтай төслийг нягт уялдуулж ажиллавал илүү үр дүнд хүрнэ гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан