Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ
Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
ИНФЛЯЦ 17 ХУВЬТАЙ БАЙГААГИЙН 67 ХУВЬ НЬ МАХНЫ ҮНИЙН ӨСӨЛТ
Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан, дэд ерөнхийлөгч Н.Золжаргал нар төрийн өндөр алба хаших үүрэг хүлээсэнд УИХ-ын дарга З.Энхболдод баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.
Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж банк, төсөв, мөнгөний бодлогын одоогийн болон цаашдын чиг хандлагын талаар танилцуулав. Тэрээр танилцуулгадаа, инфляц тавдугаар сарын дүнгээр 17 хувьд хүрсний 67 хувь нь махны үнийн өсөлт байсан. Одоо инфляц 14,7 хувь болон буурч, махны үнийн өсөлт 49 хувьтай байна. Махны нөлөөг авчихвал инфляц найм орчим хувьд очно. Цаашид инфляц буурах хандлагатай байгаа. Мөн гадаадаас орж ирж байгаа хөрөнгийн урсгалын хурдац саарч байгаагаас шалтгаалан мөнгөний нийлүүлэлт хурд саарч байна. Цаашид инфляцад нөлөөлөх нэг том хүчин зүйл нь төсвийн алдагдлын асуудал юм. Гадаад худалдааны алдагдал нэмэгдсэн, мөн дотооддоо төсвийн алдагдал нэмэгдэж байгаагаас шалтгаалан ханш оны эхнээс тогтвортой байж байгаад тав, зургадугаар сарын эхээр суларсан үзүүлэлттэй гарсан гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж хэллээ.
Махны менежментийг гадаадаас хамаарахгүй байлгах асуудлыг цэгцэлж инфляцыг бууруулах хэрэгтэй. Энэ бол хэнээс ч асуухгүйгээр шийдэх бидний гар дор байгаа ажил гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд онцлон тэмдэглэв. Мөн шинээр томилогдох Хөдөө аж ахуйн сайдтай тулж ажиллах шаардлагатай гээд, одоо ярих биш асуудлыг бодит ажил хэрэг болгох нь чухал гэлээ.

0 Сэтгэгдэл