Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
“Цөмийн технологийн хэрэглээ өнөө ба ирээдүй” сэдэвт сургалтад сэтгүүлчдийг хамруулна
Цөмийн энергийн газар, “Мон-Аме” шинжлэх ухааны төв хамтран "Цөмийн технологийн хэрэглээ өнөө ба ирээдүй" сэдэвт сэтгүүлчдэд зориулсан сургалтыг энэ сарын 27, 28-нд зохион байгуулахаар болжээ. Энэ сургалт нь цөмийн технологийн хэрэглээ, ач холбогдол, үр нөлөөний талаар сэтгүүлчдийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх зорилготой аж. Сургалтын хөтөлбөрийн хувьд сэтгүүлчид мэдээ, сурвалжлага бэлтгэх боломж бүрдүүлж байгаагаараа онцлогтой. Түүнчлэн цөмийн технологийг ашиглаж байгаа салбар, байгууллагад очиж, төсөл хөтөлбөрийн үр дүнтэй танилцах аялал ч хийх юм байна. Тухайлбал, Хавдар судлалын үндэсний төв, Геологийн төв лаборатор, Мал эмнэлэгийн хүрээлэнд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн үр дүнтэй танилцуулна. Мөн Дархан-Уул аймгийн Ургамал газар тариалангийн Сургалт, Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үйл ажиллагаатай сэтгүүлчдийг танилцуулах юм байна.
Харин сургалтын хоёр дахь өдөр буюу 28-нд ЦЭГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч Г.Манлайжав Цөмийн технологийг энхийн зорилгоор хэрхэн ашиглаж байгаа талаар илтгэл тавьж, сургалтын талаар оролцогч сэтгүүлчидтэй санал солилцсоноор сургалт өндөрлөнө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан