Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь МАН-ын гишүүд З.Энхболдыг байцаана гэнэ

УИХ дахь МАН-ын гишүүд УИХ-ын даргад нэр дэвшигч З.Энхболдыг дуудаж байцаан, УИХ-ын дарга болоод хэрхэн ажиллахыг нь асууж ярилцаж байж чуулганы анхдугаар хуралдаанд оролцоно гэдгээ мэдэгдлээ. УИХ-ын гишүүн Н.Энхболд Төрийн ордны А танхимд  хийлгэсэн мэдээллийнхээ үеэр  “Бидэнд төрийн ажлыг гацаах ямар нэгэн санаа агуулаагүй” гэлээ. Өнөөдөр З.Энхболдыг намныхаа хуралд дуудсан боловч ирээгүй гэнэ. Харин З.Энхболд гишүүн болохоор УИХ-ын бүтцийн байгууллагууд байгуулагдаж, намын бүлгүүд албан ёсоор байгуулаагүй болохоор зүгээр нэг хэдэн гишүүний дуудлагаар очиж чадаагүй гэсэн хариу өгчээ. МАН-ынхан лхагва гарагт З.Энхболд гишүүнийг бас дуудна. Ирж тайлбар өгөх байх гэж байна.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан