Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СОЛОНГОСЫН УЛС ТӨРИЙН НАМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛД ИРЖЭЭ

Солонгосын Чүнчон аймгийн Сонгуулийн хорооны Байнгын хорооны гишүүн Ким Ду Юн ахлагчтай, тус улсын Ардчилсан нам, Нэгдсэн дэвшилтэд нам, Шинэ үеийн нэгдлийн намын гишүүн зэрэг найман хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид манай улсад иржээ.
Тэднийг өчигдөр АН-ын ҮЗХ-ны гишүүн, “Арчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны дэд тэргүүн Л.Нармандах, З.Нарантуяа, АН-ын ҮЗХ-ны гишүүн, АЭХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Г.Байгалмаа нар хүлээн авч уулзсан байна. Солонгосоос ирсэн төлөөлөгчидтэй АЭХ-ны удирдлагууд манай улсын АН-ын бүтэц, үйл ажиллагаа, гишүүдийн оролцоо болон УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүн, амжилтын талаар санал бодлоо солилцсон байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан