Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Сүүлийн 5 жилийн судалгаагаар хувийн цэцэрлэгийн тоо 128 -аар буурчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
"Чингис хаан банк”, “Капитал банк”-аас 70.0 тэрбум төгрөгийн өр төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлээд байна
Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Гэрээ хэлэлцээртэй зэрэгцэн сайдын суудлын таамаг үргэлжилсээр
Монголчууд төрийн эрх барих дээд байгууллагынхаа түшээдийг сар хүрэхгүй хугацааны өмнө сонгочихлоо. Энэ удаагийн сонгуульд 11 нам, хоёр эвсэл өрсөлдсөн. Санал хураалтын үр дүнгээр АН УИХ дахь олонхийн суудал авч чадлаа. Тиймээс ч өнөөдөр шинэ Засгийн газрыг эмхлэн байгуулах ажилд ханцуй шамлан ороод байна. Гэхдээ дангаар бус аль нэг нам эвсэлтэй хамтран байгуулахаас өөр гарцгүй. Энэ цаг ч хором мөчөөр ойртсоор байна. Тодруулбал, олонхийн бүлэг парламентад суудалтай хоёр намд эвсэх саналаа аль хэдийнэ өгч, гэрээ байгуулах ажлын хэсгүүд ч томилогдон зөвшилцөх, гэрээ байгуулах ширээний ард сууцгаалаа. Энэхүү үйл явц нь улс төрийн хүрээнийхний болон төрийн албан хаагчдын нойрыг хулжааж, сэтгэлийг түгшээсээр. Суудал горилох нэг нь намайг сонгох болов уу, хэрхэн хор найруулах вэ хэмээн бодож байхад төрийн албан хаагчид суудалдаа үлдэх юмсан, халчихгүй байгаа гэж түгшүүрлэнэ.
Гүйцэтгэх засаглалд эвсэх намууд өчигдөр хоёр дахь уулзалтаа хийцгээлээ. Хэн хэнийгээ гомдоохооргүй Засгийн газрын дөрвөн жилийн мөрийн хөтөлбөр гаргах, аль намд ямар чиглэлийн хэчнээн яам очих гээд бүх асуудлыг хэлэлцэж байна. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл таван яам авах нь, ИЗНН ганц яам гэх мэт элдвийн таамаг, ам дамжсан яриа байгаа ч одоогоор эцсийн шийдэл хараахан гараагүй яваа. Мөн сайдын суудалд аль намаас хэн залрах тухай таамаг ч уралдаад эхэлсэн. Үүний зэрэгцээ яамдын тоог нэмэх асуудал яригдсаар байгаа.
Тиймээс сайдын албан тушаал ч нэмэгдэх нь. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын бүтцэд бага зэргийн өөрчлөлт оруулж Хууль зүй, дотоод хэргийн яамыг задлан Хууль зүйн яам, Дотоод хэргийн яам, Эрдэс баялаг эрчим хүчний яамыг хоёр салгаж Эрчим хүчний болон Эрдэс баялгийн яам болгох аж. Мөн ЗТБХБ-ын яамны давхар хариуцах ажлыг хөнгөвчлөх үүднээс зам, тээвэр болон бүтээн байгуулалтыг харьяалах яамтай болгон туурга тусгаарлуулах юм байна. Үүнтэй адил НХХЯ-ыг Нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яам болгох гэхчилэн өөрчлөн зохион байгуулах юм байна. Ингэснээр бүтэц данхайж, орон тоо нэмэгдэхгүй, төсөвт хүндрэл учрахгүй гэсэн тооцоо хийжээ. Яам нэмэгдэхтэй холбоотойгоор сайдын суудалд очих эрхмүүд ч эхнээсээ тодорч байх шиг.
“Шударга ёс” эвслийнхэн ч нам дотроо сайдын сэнтийний тохироогоо хийж, аль яаманд хэнийг томилохоо тогтчихсон сууна гэнэ. Монгол Улсын сан хөмрөгийн авдрын түлхүүрийг атгагч буюу Сангийн сайдад МҮАН-ы дарга М.Энхсайхан, Эрүүл мэндийн салбарыг Н.Удвал, Эрчим хүчний яаманд М.Сономпил, Дотоод хэргийн яамыг Л.Цог нар авна хэмээн тогтчихож. Харин улс орны тусгаар тогтнол, амар амгаланг сахин хамгаалдаг Батлан хамгаалах яаманд Н.Батцэрэг, М.Сономпил хоёрын аль нэгийг томилох нь.
Үүнд эргэлзээтэй зүйл байна. Гол чиглэлийн яам болох улсын бүх орлого, хөрөнгө мөнгөний авдрын түлхүүр атгагчийн албан тушаалыг эвсэлд өгөх эсэх юм. Уг асуудлыг дахин харах тухай яриа ч байна. Магадгүй аль нэг өөр яам санал болгох болов уу гэх. Харин ИЗНН-д Байгаль орчны салбарыг даатгах санал тавьсан аж. Гэвч тэд парламентад хоёр суудалтай хэрнээ сэрүүн зүүдэлж дахиад нэг яам өг хэмээн даварчээ. Ийн даварсан тухайг нь сонссон ангийн андууд, бусад намынхан нэг мөсөн гүйцэтгэх засаглалын тэргүүний суудлаа өг гэсэн бол дээр байсан юм хэмээн ёжлох болж.
Эцэст АН-аас хэн сайд болохыг дурдахгүй өнгөрч болохгүй биз. Тус нам ээлжит сонгуульд ялалт байгуулснаас хойш ЗГХЭГ-ын даргад Ч.Сайханбилэгийг сууна гэсэн ам дамжсан яриа дэлгэгдсэн. Энэ нь ч биелэгдэх биз. Хууль эрх зүйн талаар чамгүй мэдлэгтэй, Ц.Нямдоржтой ана мана үздэг Х.Тэмүүжинг Хууль зүйн сайдаар тохоон томилох нь гарцаагүй. ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байсан Х.Баттулга өмнөх Засгийн газрын үед чамгүй олон ажил эхлүүлсэн байдаг. Тухайлбал, Сайншандын аж үйлдвэрийн парк байгуулах, төмөр зам тавих гэх мэт. Гэвч МАН тэргүүтнүүд огт санхүүжилт хийгээгүй, зогсоосон. Учир нь, тэрхүү их ажил хийгдчихвэл ардын намтангуудын нэр хүнд шаланд унах байсан болохоор тэр. Харин тэрээр ирэх дөрвөн жилд эхлүүлсэн ажлаа дуусгах нь тодорхой. Тиймээс хүнд үйлдвэр байгуулах чиглэлийг авна. Мөн Казах түмний төлөөлөл, эмэгтэйчүүдээ харамгүй харж үзэх тухай бор шувууны жиргээ байна.
Энэ мэтээр таамаг, таавар хөвөрсөөр. Цаашид дэд сайд хэн байх вэ, агентлагууд өөрчлөгдөх үү гээд олон зүйл бий. Ямартай ч гэрээ байгуулж дуусаагүй, зөвшилцөлд хүрээгүй байна. Цаашид дээрх хувилбар дахин өөрчлөгдөж ч болох талтай.

0 Сэтгэгдэл