Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАХН-МҮАН-ын эвсэл, ИЗНН-тай Ардчилсан намын зүгээс хийх улс төрийн хэлэлцээр хүндхэн нөхцөлд үргэлжилж байна
Ардчилсан намд авлигал, шударга ёсыг тогтоох хариуцлагатай  үүрэг хүлээлгэж,  монголын ард түмэн итгэл өгч,  түүхэн сонголт хийсэн нь  тус намыг улс төрийн шахаанд  оруулж, нуман тулгуурт хөлс хүчийг нь шавхаж эхэллээ.  Төрийн үйл хэргийг МАНАН-аас салгах зорилго бүхий  уриа лозунтай   МАХН-МҮАН  нь сонгуулийн дараа албан тушаал, эрх мэдлийн төлөө улайран ёстой үхэн хатан зүтгэж байна. Тэдэнд ичих нүүр гэгч даанч үгүй аж. УИХ-ын даргын суудлыг  санаархаж, байнгын хэд хэдэн хороод  төдийгүй таваас зургаан яамдыг авч ажиллах тухайгаа АН-ын ажлын хэсэгт тулгалт хийж байгаа  мэдээлэл тархлаа. Ардчилсан намын ажлын хэсэг бүтэн хоёр өдрийн турш тэдний  саналыг маш хүлээцтэй сонсож,  хэлэлцээрийг дахин үргэлжлүүлэх, боломжийн хувилбар дээр тохиролцох санаачлагыг удаа дараа дэвшүүлсээр байгаа аж. Амбиц нь гаарч дэвэрсэн  эрээвэр хураавар хэсэг нөхөдтэй үйлээ үзэж байхаар хүчтэй сөрөг хүчинтэй сайн муугаа дуудуулаад ч болсон улс төрийн тогтвортой байдлыг хадгалан “ МАНАН”-гаа  “АН-МАН”  болгосонч  яадаг юм бэ  зүтгэе гэх яриа ч өрнөж эхэллээ. “Амандаа орсон шар тосыг  хэлээрээ” гэгчээр  боломжийн нөхцөлд даварч байгаад юу ч үгүй хоцорч мэдэх үлгэр МАХН-МҮАН-ыг нүүрлэхэд мөнч ойрхон байна даа. АН дахь  “Алтангадас”-ыхан МАН-тай эвсэх  гэсэн улс төрийн далд хөзрийн ТҮЦ-ээ задлавал  МАХН-МҮАН  засаглалд    нэгч сайдгүй дөрвөн жилийг туулах нь дээ.  Ард нь хүчтэй АН-МАН үүснэ. 



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан