Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Энхбаяр нэмж өмгөөлөгч авна гэснээр шүүх хурал дахин хойшиллоо
Сүхбаатар дүүргийн шүүх өнөөдөр 10:00 цагаас МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарт холбогдох хэргийг хэлэлцэж, энэ сарын 31-нийг хүртэл хойшлуулах шийдвэр гаргалаа. Учир нь, шүүгдэгч Н.Энхбаяр С.Нарангэрэлээр өмгөөлүүлэх хүсэлт тавьсан гэнэ. Тиймээс шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгчид хавтаст хэрэгтэй танилцах боломж олгохоор шүүх хурлыг хойшлуулсан нь энэ. С.Нарангэрэлээс гадна экс Ерөнхийлөгчийг н.Сайнбаяр өмгөөлөгч өмгөөлөх юм.
Н.Энхбаяртай хамт Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч дарга асан Д.Дуламсүрэн, “Улаанбаатар таймс” сонины ерөнхий эрхлэгч асан До.Чулуунбаатар, “Helon Company Ltd”, “Great global international” компанийн захирал Ж.Мягмаржаргал нар хэрэгт холбогдоод буй.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан