Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Сүүлийн 5 жилийн судалгаагаар хувийн цэцэрлэгийн тоо 128 -аар буурчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
"Чингис хаан банк”, “Капитал банк”-аас 70.0 тэрбум төгрөгийн өр төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлээд байна
Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Гурван даргын суудал эзэнгүйдүүлсэн Б.Батжаргалыг орлох хүн алга уу
Сангийн яамны зарлалын самбарт Төсвийн бодлогын газрын даргын сонгон шалгаруулалтын зар гарснаас хойш нэг сарын хугацаа өнгөрлөө. Өөрөөр хэлбэл, Б.Батжаргал дарга ажлаа өгснөөс хойш сар болчихлоо гэсэн үг. Сангийн яамны Төсвийн газрын дарга гэдэг бол албан тушаалаараа Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга болон Улсын татварын маргаан таслах зөвлөлийн дарга зэрэг чухал албыг давхар хашдаг. Тэгэхээр Б.Батжаргал ажлаа өгснөөр гурван даргын суудал эзэнгүйдсэн. Гэтэл энэ чухал албан тушаалуудад Сангийн яамныхан тийм ч хариуцлагатай хандахгүй байгаа бололтой. Төсвийн газрын даргын сонгон шалгаруулалтаа хийх тухай ажлын байрны зараа хэвлэл мэдээлийнхнээс нууцалж зөвхөн яамныхаа самбарт гаргасан. Тус яамнаас гаргасан зараар бол тус яаманд мэргэжлээрээ наймаас доошгүй жил ажилласан, төсвийн чиглэлээр удирдах албан тушаал хашсан байх зэрэг шалгуурыг хангасан хүн зургадугаар сарын 20-ны дотор материалаа илгээнэ үү гэжээ. Б.Батжаргал даргыг ажлаа өгөхөд ямар шалтгаанаар өгснийг нь хэн ч үл мэднэ гэсэн хариуг тус яамныхан өгсөн. Гэтэл түүний орыг залгамжлагчийг яагаад сонгон шалгаруулахгүй байгааг тодруулахад хариулт өгөх эрхэм мөн л олдсонгүй. Хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан нь “Сонгон шалгаруулалт нь удахгүй болчих” байх гэсэн тойм төдий хариулт өглөө.
Хөгжлийн банк байгуулаад ТУЗ-ийн даргаар Ч.Хашчулууныг томилчихоод таван сарын дараа Засгийн газрын хуралдаанаар гэнэтхэн л чөлөөлсөн. Гэтэл ямар шалтгаанаар гэдгээ мэдэгдэл хийгээгүй бас л таавар мэт үлдсэн. Харин дараагийн ТУЗ-ийн дарга Б.Батжаргал ажлаа хүлээж авангуутаа багийнхандаа тун ч шүүмжлэлтэй хандсан. Тэрээр “Байгууллагын дотоод дүрэм журам төдийлөн тогтоогдоогүй, төрийн болон бизнесийн байгууллагатай харьцуулахад дүрэм журам нь ойлгомжгүй. Хүний нөөцийн хувьд нэлээд туршлага багатай залуу хамт олон байна. Өөрөөр хэлбэл, дотоод ажил хэрхэн явагддаг тухай ойлголт, туршлага бага байна уу даа гэж ажиглалаа” гээд л.
Бас болоогүй ТУЗ-д хамтран зүтгэдэг багийнхандаа хүртэл чангалахаа шуудхан л анхааруулсан. “Хөгжлийн банк”-ны ТУЗ бий болсноос хойш нийт есөн удаа хуралдахад ганцхан удаа оролцсон гишүүн байх жишээтэй. Тиймээс уг байгууллагын үйл ажиллагаа сайжрах учраас ТУЗ-ийн гишүүдийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр журамд өөрчлөлт хамгийн түрүүнд оруулах болно” хэмээн хэлж байсан удаатай. Тус банкны ТУЗ-д байдаг нөхдүүдийг жагсаавал Б.Даринчулуун /Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хэлтсийн дарга/, Ж.Ганбат /Сангийн яамны хэлтсийн дарга/, Х.Володя /ТӨХ-ны хэлтсийн дарга/, Б.Энэбиш /”Эрдэнэс-МГЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирал/, Д.Энхжаргал /Монголбанкны Лондон дахь төлөөлөгч/, Л.Болормаа /”Би-Эф-Эй-Эс” ХХК-ийн гүйцэтгэх захирал/ С.Меянатан /Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч асан/ гээд эрхмүүд бий. Юутай ч тэрээр санасан бодсноо гүйцээж амжилгүй жил хүрэхгүй хугацааны дараа өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгчихлөө.
Гэхдээ нэг сумаар гурван даргын суудалд залрах хүн олдохгүй байгаагийн гол зангилаа нь “Хөгжлийн банк” гэдгийг хүн бүр мэдэж буй. Амлалтаа биелүүлэхийн тулд эрх баригчид “Хөгжлийн банк” руу өлсгөлөн чоно шиг дайрснаас дургүй нь хүрч ажлаа өгсөн нь түүний илгээсэн захидлаар тодорхой болсон. Түүний залгамжлагч нь Сангийн яамны тогооноос тодрох нь ойлгомжтой. Гэхдээ Төсвийн бодлогын газрын даргын шалгуурыг давах хүн олдохгүй байна уу эсвэл шинэ Засгийн газарт ачааг нь үлдээж байгаа юм болов уу.

0 Сэтгэгдэл