Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Онцгой байдлын алба хаагчид Өмнөд суданд энхийг сахиулна
Онцгой байдлын албаны албан хаагчид НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд анх удаа Монгол Улсаа төлөөлөн оролцох гэж байна. Тэднийг үдэх ёслол өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт болсон юм. Энэ үеэр ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр  албан хаагчиддаа хандан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах, ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгийг аврах, эх болсон байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэд зүтгэж ирсэн эх орны хөвгүүд байсан бол өнөөдөр та бүхэн мэргэжлийн ур чадвараараа олон улсад хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн эр зоригт дайчид болж НҮБ-д энхийг сахиулахаар мордох гэж байгаа нь эх орныхоо түүхэнд шинэ хуудас нээж буй хэрэг. Аврагчид маань улс төр, нийгмийн байдал тайван бус, үймээн самуун сөргөлдөөн ихтэй хурцадмал нөхцөлд үүрэг гүйцэтгэнэ. Иймд ажил үүргээ гүйцэтгэхдээ сонор сэрэмжтэй, дүрэм журмаа ягштал баримталсан, бие биедээ анхааралхаламж тавин тусалж, дэмжин ажиллаж, эв эеээхичээн улс эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж, үүргээ харицлагатай нэр төртэй биелүүлээрэй” хэмээв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан