Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Сүүлийн 5 жилийн судалгаагаар хувийн цэцэрлэгийн тоо 128 -аар буурчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
"Чингис хаан банк”, “Капитал банк”-аас 70.0 тэрбум төгрөгийн өр төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлээд байна
Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Шүүхийн шийдвэрийг хууль бус гэлээ

Сонгуулийн гомдол наадмын дараа ч тасарсангүй. Өнгөрсөн сонгуулиар Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг архи, бэлэн мөнгө тараасан хэмээн шүүхийн шийдвэр гарч гишүүний түр үнэмлэхийг нь цуцалсан. Гэвч энэ үйлдэл нь хууль бус тухай Н.Доржсүрэн, н.Ишдорж нарын Өвөрхангай аймгийн МАН-ын хорооны удирдлагууд өнөөдөр мэдэгдлээ. Тэд үндэслэлээ нь тус хэргийг Өвөрхангай аймгийн шүүхээр шийдвэрлүүлэх ёстой байсан боловч Хан-Уул дүүрэгт шийдвэрлэсэн. Тэгэхдээ нэг талыг баримталж, шүүгдэгчдийн эрхийг хангаагүй тайлбарлаж байгаа юм. Харин эсрэгээрээ АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарын хууль бус үйлдлийн баримт байгаа гэнэ. Түүнчлэн шүүгчийг захиалгатайгаар шийдвэр гаргасан гэж үзэж буйгаа ч нуусангүй. Ийм учраас тэд Нийслэлийн шүүхэд давж заалдсан байна. Мөн шүүгч Н.Мөнхбаярт хариуцлага тооцох, С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын эрхийг баталгаажуулахыг Нийслэлийн шүүх болон СЕХ-оос шаардсан байна. Тэдний шаардлагыг биелүүлэхгүй бол Олон улсын парлиаментийн шүүхэд хандана гэсэн юм.

0 Сэтгэгдэл