Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАХН-МҮАН-ын эвсэлтэй тохиролцоонд хүрч чадсангүй
Засгийн газраа хэнтэй хамтарч байгуулах эрх АН-д бий. Тус намынхан гэрээ байгуулах ажлын хэсгийг томилон ажиллуулж байгаа. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Баттулга ахлаж буй. Өчигдөр үдээс хойш МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс байгуулагдсан ажлын хэсгийнхэнтэй уулзан хэрхэн хамтрах талаараа ярилцжээ. Гэвч энэхүү уулзалтаас тодорхой шийдвэр гараагүй байна. Тодруулбал, Засгийн газарт хамтран ажиллах эвсэлд хэчнээн яам хариуцуулах, агентлагийн дарга гэх мэт зүйл дээр тохиролцож чадаагүй бололтой. Ийм маргааш дахин гэрээ, хэлэлцээрийн ширээний ард суух юм байна. Мөн эцсийн тохиролцоонд хүрэхээс нааш ажлын хэсэгт багтсан гишүүд хурлаар ярьсан зүйлийг гадагш задруулахгүй байхаар тогтжээ.
0 Сэтгэгдэл
Ardchilsan namd bayar hurgey.
Хамгийн их уншсан