Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Сүүлийн 5 жилийн судалгаагаар хувийн цэцэрлэгийн тоо 128 -аар буурчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
"Чингис хаан банк”, “Капитал банк”-аас 70.0 тэрбум төгрөгийн өр төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлээд байна
Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Н.Алтанхуяг: Эхлээд УИХ-аа эмхлэнэ
АН-ын ҮЗХ-ны хурлаас Ерөнхий сайдад нэр дэвшсэн Ардчилсан намын дарга Н.Алтанхуягаас цөөн асуултад хариулт авлаа.
-Та Ерөнхий сайд болвол хамгийн тэргүүнд ямар ажил хийх вэ?
-Хариуцлагатай байдал, шударга ёсыг тогтоох талаар дорвитой ажил хийнэ дээ.
-2-3 яам шинээр байгуулахаар болж байх шиг байна. Үүнийг дагаад төрийн алба данхайна гэсэн хардлага төрөөд байна л даа?
-Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт иргэдээ ажил хөдөлмөртэй болгох асуудлыг нэгдүгээрт тусгагдсан. Тиймээс Хөдөлмөрийн яамыг тусад нь байгуулна.Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн яамыг хуульдаа илүү анхаардаг, хүний эрхийг дээдэлдэг байхад анхаарлаа хандуулдаг болгох үүднээс тусад нь байгуулна. Өмнөх Засгийн газрын үед салгаж тодорхой чиг үүргээр нь ажиллуулмаар яамд байсан. Тухайлбал, Монгол Улсын эдийн засаг өсч байгаатай холбоотой Эрдэс баялаг, эрчим хүчний яам гээд хоёр том салбарын асуудлыг нэг яам хариуцаж байна. Энэ асуудлыг ярих байх. Юуны өмнө бид төрийн үйлчилгээг шуурхай явуулах, хээл хахуулийг устгах, шударга ёс тогтоох. Иргэн бүрийг ажил хөдөлмөртэй болгох зэрэг ажлыг шуурхай хийх шаардлага гарч байна. Яамдын тоо нэмэгдлээ гээд ажлын орон тоо нэмэгдэхгүй. Хоёр хүний хийх ажлыг таван хүн хийж байвал хариуцлагыг чангатгана.
-Засгийн газар хэзээ бүрэлдэх вэ?
-Эхлээд УИХ-аа эмхлэнэ. Үүний дараа Засгийн газрын асуудлыг ярьж, Ерөнхий сайдаа томилно.

0 Сэтгэгдэл