Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Сүүлийн 5 жилийн судалгаагаар хувийн цэцэрлэгийн тоо 128 -аар буурчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
"Чингис хаан банк”, “Капитал банк”-аас 70.0 тэрбум төгрөгийн өр төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлээд байна
Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Ц.Оюунгэрэл: Дор хаяж хоёр эмэгтэй сайдтай болох ёстой

Ардчилсан намын ҮЗХ-ны шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн байр суурийг сонслоо.
-ҮЗХ-ны шийдвэртэй та санал нэгдэж байна уу?
-Боломжийн шийдвэр. Олуулаа хэлэлцэж гаргасан шийдвэр шүү дээ. Олныхоо шийдвэрийг дэмжээд ажлаа түргэн эхлэх хэрэгтэй байна. Би ажлаа түргэн эхлүүлэх, эв зүйгээ хурдан олох, асуудлыг шийдэх талд л саналаа өгч байгаа.
-Засгийн газрыг бүрдүүлэх тухайд та юу гэж бодож байна. Эмэгтэй сайдтай болох боломж байгаа болов уу?
-Эмэгтэй сайдтай болох ёстой. Дор хаяж хоёр эмэгтэй сайдтай болох ёстой гэж харж байгаа. Дэд сайд ч бас хоёроос доошгүй байх ёстой гэж бодож байна. эмэгтэйчүүдийн оролцоотой засаг байгуулах ёстой гэж бодож байна. Бид бас ерөнхий сайдыг дор хаяж хоёр эмэгтэй зөвлөхтэй байлгая гэсэн бичгийг намын удирдлагууддаа өгсөн байгаа. Хуулинд ч энэ асуудал тусгагдсан байгаа шүү дээ.
-Та бүгдийн саналыг АН хэрхэн хүлээн авч байна вэ?
-АН бидний саналыг нааштай хүлээж авч байгаа. Тийм ч учраас энэ удаагийн сонгуульд эмэгтэйчүүд манай намаас амжилт гаргаж чадсан. Энэ бол намын шийдвэрт эмэгтэйчүүд байнга тогтвортой нөлөөлж ирсэний үр дүн юм.
-Гурван ч намын бүлэгтэй, эмэгтэйчүүдийн дуу хоолой идэвхижсэн онцгой парлиамент бий болж байх шиг?
-Тийм. Олон ургальч парлиамент үүсэж байна. Ард түмэн ийм хүсэлтэй байсан болоод эмэгтэйчүүд, залуучууд энэ парлиаментэд орж чадсан байх. Энэ олон талын байр суурийг авч хэлэлцэх учраас ард түмний хүсэл зорилгод нийцсэн нийтлэг шийдвэр гарах нь ойлгомжтой болж байна.

0 Сэтгэгдэл