Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Сүүлийн 5 жилийн судалгаагаар хувийн цэцэрлэгийн тоо 128 -аар буурчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
"Чингис хаан банк”, “Капитал банк”-аас 70.0 тэрбум төгрөгийн өр төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлээд байна
Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Өнөөдөр эцэг эхчүүд агаарын бохирдлын эсрэг жагсана

Өнөөдөр “Утааны эсрэг ээж аавуудын холбоо”-ноос 12,00 цагаас Чингисийн талбайд нийслэл хотын агаарын бохирдлын эсрэг цуглаан зохион байгуулна.
Эцэг, эхчүүд Засгийн газар, УИХ, ЭМЯ тэргүүтэй шат шатны байгууллага, албан тушаалтнуудад шаардлага хүргүүлэх юм байна.
Тус холбооны удирдах зөвлөлийн зохион байгуулагч Ц.Пүрэвхүүг “Бидний зүгээс 20 мянган эцэг, эхийг хамруулахаар зорилт тавьсан. Яг урьдчилсан байдлаар хэчнээн хүн оролцохыг одоохондоо хэлэх боломгүй. Ямартай ч, иргэд, олон нийт, ээж аавуудын хандлагыг харж байхад идэвх их өндөр байна” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэмдэглэж байсан юм.
Мөн эцэг эхчүүд ирэх нэгдүгээр сарын 30-аас өмнө агаарын бохирдлын хэмжээг 25 хувиар бууруулахыг эрх баригчдаас шаардах юм байна. "Хүн сонсоход үл бүтэх, тэртээ холын зүйл мэт боловч нөхдөл байдал ийм л болчихсон үед ард иргэд, аав ээжүүд ийм шаардлага тавих эрхтэй. Яаж хийх нь Засгийн газрын асуудал. Тэд чадна, мэднэ, болгоно гэж тар барихаар сонгогдсон хүмүүс. Тиймээс чадах ч ёстой" гэж Ц.Пүрэвхүү тэмдэглэжээ.

0 Сэтгэгдэл