Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Сүүлийн 5 жилийн судалгаагаар хувийн цэцэрлэгийн тоо 128 -аар буурчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
"Чингис хаан банк”, “Капитал банк”-аас 70.0 тэрбум төгрөгийн өр төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлээд байна
Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Хиллари Клинтон: Хоёр улсын иргэдийн харилцаа боловсролын салбараар дамжин хөгжинө
Монгол Улсад ажлын айлчлал хийж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Х.Клинтоныг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд С.Батболд хатагтай Х.Клинтоныг энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо болж буй эмэгтэйчүүдийн манлайлалын асуудлаарх олон улсын форум, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн тусгай хуралдаанд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга оролцож байгаад Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн асуудлаарх Үндэсний зөвлөлийн даргын хувьд баяртай байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсад дэвшилтэт технологи, хөрөнгө оруулалт оруулах хүсэл сонирхлоо АНУ-ын шилдэг компаниуд, тэр дундаа Пийбоди Энэржи компани илэрхийлж байгааг сайшаан дэмжиж байгаагаа Засгийн газрын тэргүүн илэрхийллээ. Хоёр орны иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх, боловсон хүчин бэлтгэх зорилгоор АНУ-д суралцагсдын тоог нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэв.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Х.Клинтон ардчиллын үнэт зүйлсийг дэлгэрүүлэх талаар Монгол Улс бүс нутагтаа үлгэр дууриал болж буйг дурдав.

АНУ нь Монгол Улсын гуравдагч хөршийн хувьд цаашид ч хоёр талын харилцааг өргөжүүлэх эрмэлзлээ илэрхийлж, ялангуяа боловсролын салбар болоод иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг илүүтэй хөгжих бололцоотойг эрхэм зочин тэмдэглэлээ. Мөн тэрээр Фүүлбрайтын тэтгэлгийг өргөжүүлэх Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг дэмжиж буйгаа илэрхийлж, Мянганы Сорилтын Сангийн төслүүдийг үргэлжлүүлэх асуудлыг судалж үзэхээ хатагтай Х.Клинтон мэдэгдэв. “Орчинд хоргүй зуух” олон улсын санаачилгад дэлхийн олон улс орон, тэр дундаа Монгол Улсын урд хөрш нэгдэж орсныг онцолж, тус хөдөлгөөнд Монгол нэгдэж орно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлж байв хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлсэн юм.

0 Сэтгэгдэл