Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Сүүлийн 5 жилийн судалгаагаар хувийн цэцэрлэгийн тоо 128 -аар буурчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
"Чингис хаан банк”, “Капитал банк”-аас 70.0 тэрбум төгрөгийн өр төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлээд байна
Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Дуучин Ж.Алтанцэцэг, сэтгүүлч Г.Дашрэнцэн гавьяат боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний их баяр наадам хийгээд Ардын хувьсгалын 91 жилийн ойг тохиолдуулан боловсрол, соёл урлаг, спорт, төр захиргаа, аж үйлдвэр, зам тээвэр, хууль эрх зүй, хэвлэл мэдээлэл, мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд Монгол Улсын гавьяат цол, төрийн одон, медаль өнөөдөр хүртээлээ.
Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин Нацагдоржийн Амгалан, “Prosounds” дуу бичлэгийн студийн захирал, дуучин Жарантайн Алтанцэцэг, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын зөвлөх дэд хурандаа Гомбосүрэнгийн Энхбаяр нарыг, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор “Адмон” ХХК-ийн “Фотомон” гэрэл зургийн салбарын эрхлэгч Бямбын Чантуу, Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн, зохиолч яруу найрагч Дамбийн Дашдондов, “Өдрийн сонин”-ы улс төрийн тоймч Гомбын Дашрэнцэн нарыг, Монгол Улсын гавьяат тамирчин цолоор Хүндийн өргөлтийн шигшээ багийн тамирчин Намхайдоржийн Баярмаа, Монгол Улсын гавьяат хуульч цолоор Үндсэн хуулийн цэцийн гишүүн Цэрэнбалтавын Сарантуяа, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор “Арвангуравдугаар зуун” төвийн кино найруулагч Ичинхорлоогийн Нямгаваа, Монгол Улсын гавьяат багш цолоор Сүхбаатар дүүргийн II хорооны иргэн, ахмад багш доктор, профессор Шаравын Доржпагам, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын ахлах сургуулийн багш Хызырын Хажайхан, МУИС-ийн ОУХС-ийн Дипломат орчуулгын тэнхимийн багш Цэрэнчимэдийн Саранцацрал нарыг, Сүхбаатарын одонгоор УИХ-ын гишүүн Сангажавын Баярцогт, УИХ-ын даргын зөвлөх Далрайн Даваасамбуу нарыг шагнасан байна.

0 Сэтгэгдэл