Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Сүүлийн 5 жилийн судалгаагаар хувийн цэцэрлэгийн тоо 128 -аар буурчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
"Чингис хаан банк”, “Капитал банк”-аас 70.0 тэрбум төгрөгийн өр төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлээд байна
Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой хуулийн төслийг УИХ-д өргөн барина
Засгийн газрын хуралдаанаар Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Цэргийн албан хаагч урд нь иргэний байгууллагад ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нэг жилийн хугацааг зургаан сар цэргийн байгууллагад ажилласнаар тооцож, тэтгэврийг нь нэмэгдүүлэн тооцох зохицуулалтыг 2010 онд холбогдох хуулинд тусгасан.
Ингэхдээ алба хаагч эмэгтэй 55, эрэгтэй 60 нас хүрсний дараа энгийнээр ажиллаж шимтгэл төлсөн хугацаагаа цэргийн алба хааснаар тооцуулж, тэтгэврээ нэмэгдүүлэн тогтоолгохоор ойлгогдож байсан юм. Энэ нь цэргийн алба хаагч болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагын хооронд маргаан үүсгэж, хуулийг хэрхэн ойлгож, хэрэглэх талаар нэгдсэн ойлголтод хүрч чадалгүй, тэтгэвэр тогтоолгох, тэтгэврээ өөрчлөн тогтоолгоход цаг хугацаа алдаж, хүндрэл чирэгдэл үүсгэж байгаа учир хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болжээ.
Эрэгтэй 25, эмэгтэй 20 жил алба хаасан бол цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох эрхтэй бөгөөд тэтгэврийг илүү алба хаасан жил тутамд тэтгэвэр тогтоолгосон дундаж цалин хөлснөөс 1.5 хувиар бодож нэмэгдүүлж байгаа. Харин илүү ажилласан сарын нэмэгдлийг ямар хувь хэмжээгээр тооцох талаар тодорхой зохицуулалт алга байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд 2015 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “…гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүний 2 тэжээгч нь нас барсан тохиолдолд тэжээгчээ алдсаны тэтгэврийг нас барсан 2 даатгуулагчийн авч байсан хөдөлмөрийн хөлсний нийлбэрээс … бодож тогтооно” гэсэн заалт орсон ч үүнд цэргийн тэтгэвэр авагч хамаарахгүй байгааг өөрчлөх шаардлагатай болсон байна.
Мөн цэргийн алба хаагч тухайн ажиллаж байсан байгууллагаасаа халагдсанаас хойш ажил эрхлээгүй, энгийн байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажиллаагүй байх үедээ хөдөлмөрийн чадвараа алдах, нас барсан тохиолдолд гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.
Засгийн газрын хуралдаанаар Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.Цэргийн албан хаагч урд нь иргэний байгууллагад ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нэг жилийн хугацааг зургаан сар цэргийн байгууллагад ажилласнаар тооцож, тэтгэврийг нь нэмэгдүүлэн тооцох зохицуулалтыг 2010 онд холбогдох хуулинд тусгасан.

0 Сэтгэгдэл