Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Консерватив намыг бүртгэхээс татгалзав
Улсын Дээд шүүх өнөөдөр Монгол Консерватив намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Н.Дашдаваа нарын өргөдлийг хянан хэлэлцлээ.
Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримтууд Улс төрийн намын тухай болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр Монгол Консерватив намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав. Өөрөөр хэлбэл, намын гүйцэтгэх байгууллага байнга оршин байгаа хууль ёсны хаяг, намны хөрөнгийн мэдээ,  хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан эсэхийг холбогдох бүртгэх байгууллагаас шалгуулж баталгаажуулсан болон улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт дутуу гэнэ. Тиймээс тус нам Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлага хангасан баримтуудыг ирүүлсэн тохиолдолд намаа бүртгүүлэхээр дахин шүүхэд хандах боломжтой юм байна.  

Б.Цэцэг
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан