Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засаг ноён Ц.Болд Дэлгэрбаярыгаа татав уу
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болдыг 2006 онд нийслэлийн Хот тохижилтын газрын даргаар ажиллаж байхдаа албаны эрх мэдлээ урвуулан их хэмжээний хөрөнгө шамшигдуулсан гэсэн үндэслэлээр шалгагдаж буй. Түүнийг улсын хөрөнгө “идэхэд” нь гар хөл болсон хэмээн НЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга Дэлгэрбаярыг түр саатуулан хорьж байсан. Гэвч хэрэг нь цагаадсан уу эсвэл гэмгүй нэгнийг хорьсон байв уу түүнийг сулласан гэнэ. Тэрээр ажилдаа эргэн орж, мэргэжилтнээр ажиллаж буй гэдгийг хавь ойрныхон ярьж байна лээ. Гэхдээ шүүх цагдаадаа тулж, аавын хаалга татах шахсан эл эрхмүүдийн хэрэг яагаад чимээгүй байгаа нь тун хачирхалтай. Ямартай ч хоёр эрхэм цас хайлуулах бодис худалдан авахад төсөвлөсөн хөрөнгөөс 300 сая төгрөгийг завшсан хэмээн шүүгдсэн ч, цаг хугацааны эрхээр ийнхүү мартагдав бололтой.

Т.Оюун
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан