Хүннү хотын Сэргэлэн дэд станцын бүтээн байгуулалтын ажлын явц 95 хувьтай байна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Автобусны компаниудад санхүүжилт өгч эхэлжээ
Нийслэлд нийтийн тээврийн ажил эрхэлдэг автобусын компаниуд төрөөс санхүүжилтээ өгөхгүй байна хэмээн жагсч, цуглаж, шаардлага тавьж, сүүлдийн үед автобусандаа уриа лоозон хадаж явах болсон.
Нийтийн тээврийн үйлчилгээний энэ оны нэгдүгээр улирлын санхүүжилтийн талаар Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, Нийслэлийн тээврийн газрын дарга Ч.Энхбат нар мэдээлэл өглөө.
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч зарим компани санхүүжилтээ олгох шаардлага тавьж, автобусныхаа урд бичиг өлгөөд байсан ч ойлголд хүрч эхэлсэн байна.
Он гараад гуравдугаар сарын нөхөн олговорт гүйцэтгэлийн дагуу 7 тэрбум 924 сая 351 мянга 800 төгрөг бүрэн олгожээ. Харин машин цагийн зардлын нэг, хоёрдугаар сарын санхүүжилт 8 тэрбум 874 сая 248 мянга 891 төгрөг олгохоос 50 хувь буюу 4 тэрбум гаруй 49 сая төгрөгийг олгоод байгаа юм байна.
Нийслэлийн Тээврийн газар, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, Улаанбаатар смарт карт ХХК-ийн хоорондох гурван талт гэрээ байгуулах явцад гарсан маргаантай холбоотой асуудал үүсчээ. Нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа шалгагч нарын үйл ажиллагаа болон орлого төвлөрүүлэх асуудлыг “Улаанбаатар смарт карт” ХХК хариуцахыг гэрээнд заасан байна. Тиймээс Нийслэлийн Тээврийн газраас гурван талт гэрээг хоёр талт хэлбэрээр байгуулж асуудлыг шийдэхээр болжээ. Ийнхүү нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд нийслэлийн Тээврийн газартай зөвшилцөн гэрээ байгуулж эхэлсэнийг дуулгалаа. Мөн гэрээ байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагын санхүүжилтийг ч бас олгож эхэлжээ.
Нийслэлд нийтийн тээврийн ажил эрхэлдэг автобусын компаниуд төрөөс санхүүжилтээ өгөхгүй байна хэмээн жагсч, цуглаж, шаардлага тавьж, сүүлдийн үед автобусандаа уриа лоозон хадаж явах болсон. Нийтийн тээврийн үйлчилгээний энэ оны нэгдүгээр улирлын санхүүжилтийн талаар Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, Нийслэлийн тээврийн газрын дарга Ч.Энхбат нар мэдээлэл өглөө.

0 Сэтгэгдэл