Хүннү хотын Сэргэлэн дэд станцын бүтээн байгуулалтын ажлын явц 95 хувьтай байна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Баян Д.Сугарын бантан үргэлжилсээр
Яаж олсон мөнгө гэдэг нь тодорхой л байгаа шүү дээ .Хөрөнгийг нь хураавал таарна
ТӨХ-ны дарга асан, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар байс гээд л мөнгө төргөрөгтэй холбоотой хэл аманд өртдөг. Гэсэн ч уснаас хуурай гарч чаддаг нэгэн. Тэрээр Японы Токио хотын Адачи дүүргийн Шиндэн хороололд 535 сая төгрөгийн үнэтэй байр авсан байдаг. Гэвч энэ тухайгаа тэрээр 2008, 2009 оны хөрөнгө орлогодоо мэдүүлээгүй өнгөрсөн байдаг юм.

Тэрээр Япон дахь байраа 2010 онд зарсан ч орлого нь болох 535 сая төгрөгийг мөн л хөрөнгө орлогодоо мэдүүлээгүй талаар цахим ертөнц шуугиж байна. Түүнчлэн Хонгконгийн “Эйч Эс Би Си” банкин дахь оффшор данс болон МИАТ-ийн захирал асан Ч.Хоролсүрэнгийн нэр дээр хадгалуулсан мөнгөний талаар 2007 оноос хойш мэдүүлээгүй аж. 2011 онд Солонгосын Чэжүд 600 сая вонноор худалдаж авсан байраа 2012 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мөн л мэдүүлээгүй зэрэг нь тодорхой болжээ. Тиймээс АТГ-аас хөрөнгө орлогоо дутуу мэдүүлсэн гэх үндэслэлээр шалгасан юм.
Хяналт шалгалтаар Д.Сугар гадаад дахь оффшор данс, үл хөдлөх хөрөнгөө мэдүүлээгүй нь тогтоогдсон. Үүний дагуу түүнд хариуцлага хүлээлгэх талаар АТГ-аас Үндсэн хуулийн цэц болон УИХ-д албан ёсоор хандсан гэдгээ хэллээ. Баян Сугарын бантан үргэлжилсээр.

0 Сэтгэгдэл
2016.04.12